Хэрэв эмэгтэй хүн эр нөхөртөө эелдэг хандах аваас эр нөхөрт мөнгө олох олон янзын боломжууд гарч ирдэг. Аль чиглэлд тэр түүнийг хүндэлж байна. Тэр зүгээс нь мөнгө ирдэг. Эмэгтэй хүн эр нөхөртөө мөнгө олох боломжийг хэрхэн олгож чадах вэ?
Хэрвээ тэрээр эр нөхөртөө: “Чи үнэхээр ховорхон хүн шүү. Шударга бас хөдөлмөрч” хэмээн түүнийг урамшуулж, түүнээс элдэв мөнгө шаардахгүй байх аваас тэрээр ажиллах урам зоригоор хөглөгдөх болно. Хэрэв эхнэр нь түүний мөнгийг нь зүгээр л “сааж”, эр нөхөртөө биш ганцхан мөнгөнд нь баярлаж байх аваас харин энэ нь огт үйлчлэхгүй.
Эерэг харилцааны нууцууд. Эмэгтэйчүүдийн үндсэн шинж чанар буюу шакти нь хайр, амар амгалан, гоо сайхан юм. Эрчүүд чухамхүү эдгээрт л тэмүүлж байдаг.Учир нь тэдэнд эдгээр чанар үгүй. Тэднийг гэртээ ирэхэд эдгээр 3 зүйл байхгүй байх аваас тэд тэнд байгаад байж чаддаггүй.
Эмэгтэйчүүдэд хамгаалалтан дунд байх, хариуцлагатай байдал дунд байх, аз жаргал дунд байх шаардлага байдаг. Сэтгэл зүйн хүчнүүд нь үргэлж харилцан солилцоонд оршиж байдаг. Өөрөөр хэлбэл эрэгтэйд нь хариуцлага байх аваас эмэгтэйд нь хайр үүсэн бий болдог.
Эсрэгээр эмэгтэй нь хайрыг өгөхөд эрэгтэйд нь хариуцлага үүсч төрдөг. Хэрэв эмэгтэй нь амар амгаланг өгөх аваас эрэгтэйд нь түүнийг хамгаалах хүсэл төрдөг. Эсрэгээр эрэгтэй нь түүнийг хамгаалж байвал эмэгтэй нь амгалан тайвныг олдог.
Эмэгтэй нь кама болон гоо үзэсгэлэнг бэлэглэх аваас эрэгтэй нь аз жаргалыг мэдэрдэг ба эмэгтэйдээ мөнгө, материаллаг элбэг хангалуун байдлыг өгдөг. Түүнчлэн эрэгтэй нь үүнийг ямар нэг шаардуулгагүйгээр өөрөө хийдэг. Учир нь ингэх нь түүнд таалагддагаас тэр.
Хэрэв та бүгд өөр өөрсдийнхөө шинж чанаруудыг илрүүлэн гаргаад эхлэх аваас дурын зөрчилдөөн сөргөлдөөн таслан зогсоогдох болно. Эрчүүд нь өөрийнхийгөө, эмэгтэйчүүд нь өөрийнхийгөө.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын, Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс