Home » Таван минутын дотор хэрхэн унтах вэ?

Таван минутын дотор хэрхэн унтах вэ?

by Aurora

Бидний ихэнх нь зөв унтах асуудалтай тулгардаг. Бид заримдаа шөнө дунд нойрмог болж сэрдэг, эсвэл маргааш нь толгой нь өвдөж сэрдэг.
Гэсэн ч шалтгааныг олоход хэцүү байдаг. Нөгөөтэйгүүр, бидний нойргүй хонох нь үргэлжилсээр байгаа нь сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндийг доройтуулдаг.

Нойрны тухай ойлголт нь хүн бүрт өөр өөр байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим нь удаан унтах шаардлагатай байдаг бол зарим нь 4-5 цаг унтдаг.Үүний цаана байгаа олон шалтгаануудын нэг нь илүү биеэ тайван байлгах юм.  Сэтгэл санаагаа тайван байлгаж чадвал бие тайван байдаг.  Хүний бие тайван байх үед унтаж амрах нь хамаагүй хялбар байдаг.

Та сайхан унтахын тулд юу хийж чадах вэ?  Хурдан унтах хамгийн хялбар бөгөөд хамгийн сайн арга бол өөртөө тохирсон дэглэмтэй болох юм.  Ингээд танд хэд хэдэн санаа хүргэж байна. Унтлагын өрөөнд тань хангалттай харанхуй, нам гүм байх нь таныг амархан унтуулах нэг арга зам юм.

Тиймээс унтахын өмнө сэтгэлээ засах дасгал хийгээрэй. Сайн сайхан бодол бодох, агаарт 20-30 минут гарах, гэрэл, цахилгаан хэрэглэлээ унтахаасаа 30минутаас -1 цагийн өмнө унтраах хэрэгтэй.  Мөн унтахаасаа өмнө халуун бүлээн сүү уух нь сэтгэл санааг тайвшруулж, тайван унтаж амрахад тусална.

Нэг дуу чимээ анивчих гэрэл таны REM нойронд саад учруулахгүйн тулд та орныхоо эргэн тойронд байгаа бүх электрон хэрэгсэл, төхөөрөмжийг унтрааж үзээрэй. Бясалгал нь бие болон оюун санаанд амар амгаланг авчирдаг тул орой унтахын өмнө бясалгал хийж болно.

 

Богинохон хугацаанд бясалгал хийж, бүх бие чинь хэрхэн амарч байгааг харах л хэрэгтэй. Хэрэв та үүнийг орой болгон хийвэл илүү хурдан, сайн унтахад  тань тусална. Бидний хайхрамжгүй ханддаг зүйл бол тав тухтай ор юм. Ихэвчлэн бид зөөлөн ор тав тухтай гэж сонгодог ч энэ нь биед бас тийм тустай биш байдаг.

Харин  монгол эсгийгээр хийсэн гудас, матрас сонгон хэрэглээрэй. Эсгий гудас нь чийг татахгүй, биеийн дулааны хэмийг хадгалах гайхалтай үр дүнтэй байдаг.  Толгой өвдөхөд хүргэдэг хэт хүйтэн дэр хэрэглэхгүй байхаа бүү мартаарай.

Мөн 1-10 удаа  хамраараа удаан амьсгал авч гаргахад биеийн бүх хэсэг амарч, тайван байдалд шилжих бөгөөд дараа нь амьсгаагаа түгжиж амаараа амьсгал авахад зүрхний үйл ажиллагаа тогтворжиж, тархинд унтах болсон гэх мэдээлэл очдог аж. Ингээд л бие бүхэлдээ тайван байдалд шилжиж, амрах таатай нөхцлийг бүрдүүлдэг.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: neguusel.com

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!