Төрж, төгсөхийн ухааныг ойлгоогүй хүмүүст зориулсан гүн ухаанТа 7 өөр бие, унтаж буй ухамсарыг хүлээн авсанаар тэдгээрийг байнга сэрээх, хөгжүүлэх, сайжруулах шаардлагатай болно. Нэгэн зэрэг өөр өөр хэмжээст байх болно, бүх ертөнц таны дотор байх болно гэдгийг хүлээж авах ёстой юм.
Та дэлхий дээрх амьдрал хэмээх сургуульд суралцах шаардлагатай болно. Хүн бүр, үйл явдал бүр чиний орчлонгийн багш юм. Алдаа гэж байхгүй бүгд сургамж. Алдаа бол амжилтын салшгүй хэсэг юм. Хохирогч ч гэж байхгүй зөвхөн суралцагсад багш нар л байдаг.
Хичээлийг бүрэн эзэмштэл нь янз бүрийн хэлбэрээр давтан, хялбар сургамжийг сурахгүй бол тэд улам хэцүү болж, дараагийн хүндхэн хичээл рүү шилжсээр байна. Гадны асуудал бол таны дотоод байдлын үнэн зөв тусгал юм. Хэрэв чи дотоод ертөнцөө өөрчилвөл гадаад ертөнц ч таны хувьд өөрчлөгдөх болно.
Өвдөлт бол орчлон ертөнц таны анхаарлыг татахын тулд ашигладаг арга юм. Ямар нэг зүйл буруу байх үед илэрсээр байна. Дэлхий ертөнц олон янз. Өөрийгөө болон бусдыг “байгаагаар нь” үгүйсгэх нь бие махбодийг устгадаг сөрөг сэтгэл хөдлөлийн үндэс юм.
Таны зан араншин, бүх зүйлд хандах хандлага өөрчлөгдвөл сургамж болно гэдгийг ойлгох болно. Мэргэн ухааныг дадлага хийснээр олж авдаг. Өчүүхэн зүйл дээр юу ч биш байснаас дээр. “Энд”-ээс илүү газар байхгүй. “Тэнд” нь “энд”-ээс илүү зүйл биш юм.
Таны “тэнд” нь “энд” болоход өөр нэг “тэнд” гарч ирэх бөгөөд энэ нь “энд”-ээс илүү дээр байх болно. Одоо байгаа зүйлээ үнэл. Бусад хүмүүс бол зөвхөн таны тусгал. Бусдад байгаа зүйлийг та хайрлаж, үзэн ядаж чадахгүй бол энэ нь таны өөрийн чанарыг тусгаагүй болно.
Та номонд бичсэнээс илүү ихийг мэддэг. Мөн таны хийх ёстой зүйл бол дотогшоо харж, өөрийгөө сонсож, өөртөө итгэх явдал юм. Амьдрал жааз хийдэг бол та зураг зурдаг. Хэрэв та зураг зурахдаа хариуцлага хүлээхгүй бол бусад хүмүүс танд зориулж зурах болно. Бүх хариулт танд байна.
Хувь тавилангаа хайж, түүндээ аль болох өөрийгөө ухаарч, түүнд бүрэн бууж өг. Энэ нь амьдралын туршид өөрчлөгдөж болно. Үргэлж шинэ зүйл сурч, бүгдийг дахин эхлүүлэхээс бүү ай. Та үүнийг мартах магадлалтай.Хэрэв танд таалагдвал энэ зааврыг үргэлж санахад болно …
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Р.Сайхан-Уул