Home » Орос эмчийн зөвлөдөг цус цэвэрлэгч бэлдмэл

Орос эмчийн зөвлөдөг цус цэвэрлэгч бэлдмэл

by Aurora

Орос эмчийн зөвлөдөг цус цэвэрлэгч бэлдмэл Оросын нэгэн алдартай эмч химийн найрлагатай эм, витамины оронд дархлал сайжруулах, дотоод эрхтнүүдийн ажиллагааг сэргээх, бодисын солилцоог сайжруулан нэмэгдүүлэх, цусны бүтцийг болон артерийн цусыг цэвэрлэж чадах бэлдмэлийг өөрсдөө бэлтгэж хэрэглэхийг зөвлөсөн байна.

 

Эмгэг төрүүлэгч бичил биетнээс хоол боловсруулах замыг цэвэрлэх, тархины үйл ажиллагаа, санах ойг нэмэгдүүлэх, цус харвалтаас хамгаалах, амин дэм, эрдэс баялаг, биологийн идэвхт бодис, уураг, нүүрс ус, ургамлын тос зэрэг бүхий л биед ашигтай бодис ордог аж.

Эмийн бэлдмэлийг бэлтгэхэд зориулсан найрлага:

  • 7 лимон,
  • 7 хумс сармис,
  • Байгалийн зөгийн бал 500 мл,
  • 250 грамм улаан буудай,
  • 300 гр хушга

Улаан буудай болон хушга, сармис, хальстай 3 нимбэгийг хамтад нь блендерт хийж холино. Үлдсэн 4 лимоны шүүс болон Зөгийн балыг нэмж, ариутгасан шилэн саванд хийнэ. Зөвхөн хөргөгчинд хадгалах хэрэгтэй. Холимогийг 3-4 хоногийн турш битүү таглан хадгалах ба түүнийгээ өглөө, үдийн хоол, оройн хоол, унтахын өмнө 1-2 халбагыг иддэг байна. Хүнд өвдсөн үед хэрэглэхийг хориглодог гэнэ.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Р.Сайхан-Уул

 

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!