Home » Сэтгэл зовнил болон, шаардлагагүй хямралыг үүсгэгч бодлоос салах арга

Сэтгэл зовнил болон, шаардлагагүй хямралыг үүсгэгч бодлоос салах арга

by Aurora

Хийх юм олдохгүй, яахаа мэдэхгүй байгаа найзууд байвал нэг бяцхан зөвөлгөө өгье. Маш энгийн анхаарал төвлөрүүлэх дасгал. Энэ нь хамраар орж гарч буй агаарын урсгал, амьсгалаа ажиглах. Тайван сууж нүдээ аниад, элдэв зүйл бодолгүйгээр зөвхөн агаар хэрхэн урсан орж гарч буйг л ажиглан мэдэрч, биеийн тэр л хэсэгт анхааран сууна гэсэн үг.

 

Бас зүрхнийхээ үйл ажиллагаа, хэрхэн яаж цохилж байгааг анхааран ажиглах ч бас төвлөрлийн нэг арга болдог. Хүсвэл бас лааны болон зулын гэрэл ширтэн суух арга ч байдаг. Аль аль нь бидний ухаан санаанд эргэлдэж, сэтгэл зовнил болон, шаардлагагүй хямралыг үүсгэгч бодлоос салах арга юм. Чөлөөтэй цагийг энэ зорилгоор түлхүү ашиглах нь хамгийн өгөөжтэй байх боломжтой шүү.

Зөвхөн хамраар орох гарах амьсгалыг хэрхэн авч гаргах дээр төвлөрөх нь бясалгалын хамгийн анхан шатны эхлэл бөгөөд Анапана гэж нэрлэдэг. Ана- хамраар амьсгал авах, пана- амьсгал гаргах. Их эртний буюу Буддагийн өөрийн хийдэг байсан бясалгал гэсэн.

Чимээ аниргүй газар, өөрийн биеийг хамгийн эвтэйхэн байрлалд байлгаж амаа хааж зөвхөн хамраар амьсгалаа авч гаргах үйл явц дээр төвлөрч өөр зүйл бодохгүй байх хэрэгтэй. Багадаа 15 минут, цаашдаа аажмаар хугацаагаа ихэсгэж болно. Унтахын өмнө хийвэл нойр сайн хүрч, тайван гүн нойрсуулдаг.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!