Хүүхдийн шүдний эмгэг болох шүдний паалан гэмтэж шүд хорхойтох амны хөндийн мөөгөнцөр үүсгэдэг химийн хортой элемэнт хуванцар сав үйлдвэрлэхэд ордог байна.
Саяхан дотоод шүүрлийн булчирхай, дааврыг судлах олон улсын байгууллага (European Society of Endocrinology) аас хүүхдийн шүдний пааланг эргэлт буцалтгүй гэмтээгч нь хуванцар савтай хүнсний бүтээглэхүүн гэдгийг нотлох баримтын хамт дэлгэн, паалан гэмтэж буйг тайлбарласан тайлбарыг хавсаргасан байна.
Хуванцар саванд удаан хадгалсан ус, ундаа хүүхдийн өсөлтийн дааварт нөлөөлж, шүдний бүтцийг өөрчлөн хэврэгшүүлдэг гэжээ. Энэ далд «зэвсэг» бол Бисфенол А хэмээгч хорт бодис юм байна. Энэ бодис хүүхдийн өсөлт болон 6 наснаас 9 нас хүртэл хүүхдийн шүдний ургалтын 18 хувьд гажиг үүсгэдэг гэнэ.
Амны хөндийд фунгицид хэмээх мөөгөнцөр үүсч шүдийг цоолон пааланг хэврэгшүүлдэг учир хүүхэддээ амттай ундаа ус гэхчлэн бэлэн бүтээгдэхүүн худалдан авахдаа шилэн саванд савлагдсаныг сонгох нь чухал байдаг.
Орчин үеийн дэвшил мундаг ч эргээд хор уршиг дагуулдаг гэдэгт би эргэлздэггүй.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Р.Сайхан-Уул