Зорьсон хэрэг тань бүтэмжтэй, заяа буян тань арвижин дэлгэрэх болтугай. Энх тунх байхыг ерөөе.
1. Аливаа цаг доор уншиж явах тарни “Лама ла жавсу чио, Санжай ла жавсу чио, Чойла жавсу чио, Гэндүн ла жавсу чио” Өглөө болгон, ер нь санаанд орсон үедээ байнга уншиж байвал цаглашгүй их тустай.

2. Мөргөлийн тарни “Ум намо Манзу шри еэ. Намо Сү шри еэ. Намо Уддам шри еэ суухаа” Уг тарнийг нэг мөргөхдөө нэг уншин, гурав мөргөн гурав уншвал гурван аймаг савын номд сонсох, санах, бясалгах гурвыг үйлдэхийн буянг олох бөгөөд өдөр бүр тэр мэт үйлдвээс энэ насандаа хутагтын мөрийг олох ба өвчин хорлолд үл нэрвэгдэж, нэг мөргөл нь мянга болон үржих тэргүүтэн тус эрдэм нь хязгааргүй.
3. Үржүүлэх тарни “Ум самбара, самбара ви, Мана гара маха зава хум. Ум мара мара ви мана, Гара маха зава хум.” Долоон удаа ийн уншваас буян юу хийсэн ч бум болон үржинэ. 4. Эрхиний тарни “Ум рүзира мани бра варда яа хум” Үүнийг долоон удаа уншин эрхиндээ үлээж, тарни тоолбол Бурханы зарлигласан нууц тарни бүхэн жива тоот, олон зуун мянга тоолсон болохыг Чандмань дэлгэрсэн орд харш номонд зарлиглажээ.
5. Арьяабалын зүрхэн тарни буюу Маань “Ум ма ни бад мэ хум” “Жанжимаги гүндэг гар Лувсан жижий улажин Тивший жанжий рола сэг Жанрайсэг ла чанцоо лоо” гэж уншаад Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд мааниа хүссэн тоогоор уншина.
6. Манзушир бурханы зүрхэн тарни “Ум ара база на ди” “Ум яани ли яа суухаа” Мунхагийн харанхуйг арилгаж, оюун ухааныг тэтгэн сайжруулна. 7. Бурхан багшийн зүрхэн тарни “Дадята хум мүүний мүүний маха мүүний шагжа мүүний суухаа” “Дадьята ум муни муни маха муни еэ суухаа, ум зэяа биди суухаа” Хамаг амьтныг энэрэн нигүүлсэх сэтгэл төрөн арвитаж, буяны үйл бүтэхийн ерөөл оршсон буй за.
8. Очирваань бурханы зүрхэн тарни: Ум базар ваани хум пад. Ум дүра гани суухаа, Ум жилаа тэү сууха. Арван зүгийн хар хорыг таслаж, очир лугаа адил мандан бадрахын ерөөлийг агуулна. 9. Авид бурханы зүрхэн тарни: Намо сарва датаа гадаа хэрээ даяа анугадэ ум гүрүм гэнээ суухаа. Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтныг авралдаа багтаан, шунал тачаангуйг арилгахад туслах, амирлин жаргаах увидастай тарни.
10. Аюуш бурхны зүрхэн тарни: Ум амаа раны зи ваан дэей суухаа Насан хутаг хайрлана. 11. Майдар бурханы зүрхэн тарни: “Ум мээдри мам суухаа” Ирээдүйн аврагч бурхан лугаа түргэн учирч, хамаг амьтныг цөвүүн цагийн зовлонгоос ангижруулахад уншина.
12. Миеэгомбын зүрхэн тарни: Ум занда маха ро ханаа хум пад Аливаа бүхний даатгалд уншина. 13. Ямандага бурханы зүрхэн тарни: Ум яма раза садо мияа Ями дору наяа наяа яда ёни Раяа яагчаяа яа яагчаяа Зацани рамаяа хум хум пад пад сууха. Шашны дайсан тэргүүтэн сэтгэл муутныг дарж, арван цагаан буяныг дэлгэрүүлнэ.
14. Гомбо бурхны зүрхэн тарни: Ум шри махагала шасана ува харини иха аваргара нам яди барди зэм мара сидада идам дүсдам ха ха, ха хи ха хи, мар мар гэр хана, банда банда, хана, хана, даха даха, база база дина мэгана марая, хум хум пад сууха. 1
15. Гонгор бурханы зүрхэн тарни: Ум гүрү махагла хари ниса сэди за. Амирлуулан номхруулах, эрхэнд хураах, дэлгэрүүлэхээс гадна эд баялгийг эрхэн дор хурааж, дэлгэрүүлэхээс гадна буян заяаг дэлгэрүүлнэ. 16. Дамдинчойжил бурхны зүрхэн тарни Ум гала рува хум пад.
17. Балданлхам бурханы зүрхэн тарни: Жо рагмо жо рагмо жо рагмо тунжо, ха ла рагчэнмо рагмо айви дайви түнжо рүлү рүлү хум жо хум. Шашны дайсануудыг номхруулж, хатуу үйлийг буцаан, муу заяанаас гэтэлгэж, буяныг эрхэн дор хураана.
18. Намсрай бурханы зүрхэн тарни: Ум вайшарма нае сууха Ум замбала эаландарие сууха. Ум бүрнэ бадар ей сууха Ум мани бадар ей сууха Ум гүбэ раеэ сууха Ум самба зама ей сууха Ум гүхэ дана ей сууха Ум банда га ей сууха Ум биза гүндали ей сууха.