Ус сайн ууж, дасгал хөдөлгөөн хийгээрэй, эрүүл зөв хооллохыг хичээж энэ биеэ хайрлаарай. Хүн хүнтэй сайхан харьцаад, эх орныхоо эрүүл хоол унд, монгол танг хэрэглээд явбал цаг зуурын өвчин хэзээ ч тусдаггүй.
Өнгөрсөнтэйгөө бүү зууралд. Та яг одоо л амьдарч байна шүү дээ. Замаар гарахдаа чихэвчээ авч байгаарай. Амь нас дуу хөгжимнөөс илүү үнэтэй. Нүүр, нүд, духандаа орой унтахаасаа өмнө өргөст хэмхийг хэрчээд тавьж байвал арьс хэзээ ч хуурайшдаггүй.
Сард 1 удаа 500 гр орос үзмэн дээр халуун ус хийж хоноод маргааш нь шүүсийг нь ууж байвал калигаа нөхөж чадна. Өглөөнөөс эхлээд инээмсэглэж яв. Тэгэх тусам хүмүүс чамд эелдэг хандахыг мэдэрнэ. Тааламжгүй хүмүүсээс чимээгүйхэн холдож, дахиж бүү уулз.
Гэрт гарсан эвдрэл гэмтлийг цаг алдалгүй засуулж бай. Засуулах зав алга гээд яваад байвал тэр жижигхэн эвдрэл чинь таниас засуулахаасаа 100 дахин их цагийг хороох болно. Байнга цэмцгэр байна гэвэл дэндүү их хүч, цаг авах болно. Харин үүний оронд авсан юмаа байранд нь тавьж сураад, долоо хоногт 1-2 удаа цэвэрлэгээ хийж байгаарай.
Болж өгвөл цайвар өнгийн тавилга аваарай. Байнга тоос харагдаж бачимдуулахгүй, өрөөг цэлгэр харагдуулж, сэтгэл санааг аз жаргалтай болгодог. Өглөө, орой бүр Бурхан тахилынхаа өмнө зул, арц өргөснөөр гэрт болон бие сэтгэлд хуримтлагдсан сөрөг муу энергийг ариусган цэвэрлэж байдаг.
Ном уншиж тархиа цэнэглээрэй. Нэрийн хуудас чинь болдог тул арьсаа арчилж тордоорой. Амархан уучилж хурдан мартаж хөнгөн амьдраарай, аз жаргалтай дуулж хүссэн газраа хүүхэд шиг бүжиглэдэг байгаарай, хэн юу гэх бол гэж баг зүүлгүй хэний ч өмнө өөрийнхөөрөө хээв нэг алхаарай.
Эд зүйлс чамайг аз жаргалтай болгож чадахгүй энэхэн агшин даа аз жаргалыг бүтээж хамгийн сайхныг олж хардаг нүдтэй байгаарай. Үгүй гэж хэлж сураад бусдад биш өөртөө цаг гаргаж өөрийгөө хамгийн сайхнаар урлаарай. Үхэл хагацлаас бусад нь зовлон биш шүү цоглог амьдраарай.
Үхэл хагацлаас бусад нь зовлон биш учир амархан уучилж хурдан мартаж хөнгөн амьдраарай. Таныг энэ ертөнцөд тээж яваа биеэ анхаарч хайрлаарай. Өглөө эртлэн босдог хүнийг Бурхан үргэлж шагнадаг гэдэг үг бийг санаарай.Эрт унтах нь эрүүл, гоолиг байх нууц болдог.
18 цагаас өмнө оройн хоолоо амжаад идвэл та насан туршдаа таргалалтаас хол, эрүүл байх боломжтой. Унтах хүнд ус хэрэггүй. Унтахаас 2 цагийн өмнө уух зүйлээ зогсоох нь шөнө бөөр ажиллаж, хаван хуримтлагдахгүй сайн талтай. 13. Өглөөний нарнаас 2 гараа алдлаад асар их хүч чадал халуун дулаан энергийг өөртөө шингээн авч байгаарай.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.