Home » Мунхаг, уур, шунал сэтгэлийн муу чанар Энэрэл өглөг огоорол сэтгэлийн сайн чанар

Мунхаг, уур, шунал сэтгэлийн муу чанар Энэрэл өглөг огоорол сэтгэлийн сайн чанар

by Aurora

Үл үзэгдэх атлаа үйл хөдлөлөөр харагдах Үл сонсогдох атлаа үг яриагаар илэрхийлэгдэх Баригдаж уягдахгүй атлаа бодлыг хүлэж тушихБүгд эдгээр нь сэтгэлийн хоосон чанар

 

Сэтгэлийг хоосон хэмээвээс Үйл юунаас төрөх Сэтгэлийг бодит хэмээвээс Үл хүртэгдэх учир юунд Мунхаг, уур, шунал сэтгэлийн муу чанар Энэрэл өглөг огоорол сэтгэлийн сайн чанар Муу, сайн гэдэг сэтгэлийн хуурмаг чанар
Эл бүгдэд үл автах нь гэгээрлийн билиг чанар

Шунал гэдэг авах сэтгэл Уур гэдэг омог сэтгэл Мунхаг гэдэг өөриймсөх сэтгэл Эдгээр бүгд хүслээс ундарч Би-д хурана Өөрт оногдоогүйг хүсэх нь шуналын сэтгэл Өрөөлийг өөрчлөх хүсэл нь хилэнгийн сэтгэл Өөр болоод өрөөлийг алагчлах нь мунхагийн сэтгэл Эдгээр бүгд нийлээд зовлонгийн шалтгаан

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: Ө.Батболд  Сэтгэл / Гэгээрэхүй шүлгийн цомгоос /

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!