Home Амьдралын хэв маяг Гэдэс бохир бол тархи бохир

Гэдэс бохир бол тархи бохир

by Aurora

Гэдэс бол хоёр дахь тархи юм. Гэдэс (нарийн, бүдүүн)-ний үйл ажиллагаа тааруу, хэр бохирдолтой, эрүүл бус байна яг л тийм бодол санаа биднийг дарангуйлдаг.Амьдарч амарч алжаалаа тайлдаг газар орчноо сайхан байлгах, хогоор дүүргэх хоёрын ялгааг мэдрэх чадваргүй байна гэдэг нь гэдэс хэвлий нь яг тийм их хог бохирдлоор дүүрсээн гэсэн үг. Явдаг жорлон ч гэж зарим нь нэрлэх болж.

 

Тэгэхээр аль болох эрүүл эко хооллох нь бид өөрсдөө, цаашлаад эрүүл иргэд нь саруулаар сэтгэж, улс орон маань хөгжих нэг чухал нөхцөл болно. Гэдэсний бохирдол ихтэй хүн хэдий эерэг зөв бодолтой байсан ч энергийн түвшин багатай, идэвхтэй амьдралын хэвшилтэй байж чаддаггүй.

Учир нь хэр их бохирдолтой байна төдий хэрээр залхууралд дарлагддаг. Залуусаа, сонголт чиний гарт. Хог шиг хэрэглээг (архи тамхи ч энд орно) сонгож амьдралаа хогоор дүүргэх үү, ухаалаг байж эрүүлээр сэтгэж сэтгэл хангалуун, дүүрэн амьдрах уу?

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!