Home » Ханиа сонгохдоо хадмаа шинж

Ханиа сонгохдоо хадмаа шинж

by Aurora

Монголчууд бид үр хүүхэддээ ханийг нь сонгохдоо удам судрыг нь ихээхэн анхаардаг уламжлалтай. Өдгөө энэхүү уламжлал алдагдсан хэдий ч ханиа сонгохдоо удмыг нь судлах чухал гэдгийг судалгаагаар харуулжээ.

Генетикийн шинжлэх ухааны зарим сониноос: Ухаант эцгийн оюунлаг ухаан (интеллект) хүүд удамшиж очдоггүй. Маанаг эцгийн тэнэг (идиотизм) хүүд удамшиж очдоггүй. Ухаант эцгийн оюунлаг ухаан (интеллект) охинд удамшиж очно гэхдээ 50%.

 

Хөвгүүд оюунлаг ухаан (интеллект)-ыг зөвхөн эхээсээ авдаг, эх нь өөрийн эцгээсээ авсан байдаг. Охидууд нь Ухаант эцгээсээ 50% дутуу ухаант байх боловч охидоос төрсөн хөвгүүд нь ухаантай байна. Эцэг тэнэг бол охид эцгээсээ мөн энийг нь 50% өвлөнө.

Иймээс сод ухаант эмэгтэйчүүд бараг байдаггүйтай адил тас тэнэг эмэгтэйчүүд бас байдаггүй. Харин сод ухаант эрчүүд ба тэнэг эрчүүд их байдаг. Нобелийн шагналтангууд, гудамжны бөбөөчид бараг бүгд эрчүүд байдаг бол мөн ганц бие эхчүүдийн тоо их байдгийг Та мэдэж байгаа байх.

Дүгнэлт эрчүүдэд:

  • Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ.
  • Таны охин таны ухааны болон тэнэгийг 50% дуурайна. Хэрвээ Та өөрөө ухаантай болоод ухаалаг үр удам үлдээхийг хүсч байгаа бол охин үртэй болохыг хүссэн нь зөв.
  • Таны оюун ухааны чадамж ээжээс тань буюу нагац өвөөгөөс тань дамжин иржээ.

 

Дүгнэлт эмэгтэйчүүдэд:

  • Таны хүүгийн ухаан Таны эцгээс ирсэн байдаг тул “ Эцэг шигээ тэнэг “ гэж хүүгээ загнах нь буруу юм байна шүү.
  • Таны охин хүмүүжлийн хувьд Тань шиг байх боловч ухааны хувьд нөхрийг чинь дуурайна. Зээ хөвгүүд чинь Таны нөхрийн оюуныг дуурайна.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!