Home » Боргоцой булчирхай нь өглөөний ургах нар, жаргах нарыг ширтэхэд идэвхиждэг байна.

Боргоцой булчирхай нь өглөөний ургах нар, жаргах нарыг ширтэхэд идэвхиждэг байна.

by Aurora

Энэ булчирхай нь өдрийн цагаар сератонин хэмээх даавар, харин гэрэл багасаж шөнө болоход мелатонин ялгаруулж эхэлдэг. Сератонин нь цусны даралт, мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн байлгахад оролцдог. Хүн тайван амгалан байх нь үүнээс хамаардаг.

 

Харин мелатонин нь гэрэлгүй үед ялгардаг ба хөхтөн амьтдын биологийн цагны зөв хэвийн ажиллагааг хангадаг байна. Харин унтаж байхад гэрэл тусах ч юм уу компьютер асаалттай байвал энэ дааврын ялгаралт илт багасдаг. Ингээд багасаад байвал чихрийн хоёр дахь хэлбэрийн шижин, түрүү булчирхайн эсвэл хөхний хавдар үүсах урьдал нөхцөл болдог нь тогтоогдсон байна. Хөшигөө битүү хааж харанхуйд унтаж байх хэрэгтэй.

Бясалгал хийхэд энэ булчирхай идэвхждэг. Мөн өглөөний ургах нар,жаргах нарыг ширтэхэд энэ булчирхай бас идэвхиждэг байна. Боргоцой булчирхайд hydroxyapatite хэмээх бодис агуулагддаг байна. Энэ нь яг л болор талст мэт чанартай байдаг гэнэ.

 

Гэхдээ яг тийм хатуу гэдэг утгаар биш. Болор талст нь аливаа энергийн хэлбэлзлийг маш сайн дамжуулдаг бас хадгалдаг чанартай. Яг тийм чанарыг энэ бодис агуулдаг. Тэгэхээр энэ боргоцой маань зүрхнээс ирэх цэвэр ариун сэтгэлийн гэрлийг хүлээн авч цааш улам цэвэр тунгалаг дээд хэлбэлзлийн гэрэл болгодог байна.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Миний эрүүл мэнд

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!