Home » Хүүхэддээ бүүвэйн дуу аялах нь ерөөл юм

Хүүхэддээ бүүвэйн дуу аялах нь ерөөл юм

by Aurora

Хүүхэддээ бүүвэйн дуу аялаж, ерөөж байгаарай. Ээжийн зүрх сэтгэлээс ургасан их нигүүлсэнгүй сэтгэлийн илэрхийлэл бүүвэйн дуу нь амин хийн гүйдлийг тэгшитгэхийн хамт дээш гүйгч хийн үйлдлээр аялгуут авиа болж гарна.

 

Энэхүү аялгуу нь хүүхдийг тайвшруулах төдийгүй ээжийн өөрийнх нь хоолойн хүрдний үйл ажиллагааг сайжруулж, зүрхний түгээгч хийн үйлдлийг идэвхижүүлж хий, цусны гүйдлийг сайжруулна. Мөн сэтгэл гутрал, сэтгэл хөөрөл, нойргүйдэл, толгойн хий, зүрхний хийн хямралаас сэргийлэх бөгөөд амарлиулна.

Бүүвэйн дуу аялан дуулж байхдаа хүүхдээ урт настай, эрүүл энх байж, эрдэм номтой, эд баялагаар дүүрэн, сайн хань ижилтэй, өөртөө болон бусдад тустай хүн болоорой хэмээн сэтгэлдээ ерөөл өргөж байгаарай. Энэ нь таны хүүхдийн амьдралын зам мөр тэгш дардан байхын эх ундрага байх болно.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэг

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!