Home » Өөрт байгаа уршигт муу дадлаас ангижрах нэгэн арга

Өөрт байгаа уршигт муу дадлаас ангижрах нэгэн арга

by Aurora

Өөрт байгаа уршигт муу дадлаас ангижрах нэгэн арга. Хоолны амтанд дурлаж зогсоо зайгүй хивэх, хэмжээ хэтрүүлэн идэх, архи ууж согтох, хамаг цагаа дэмий барж тоглох, зугаацах, нойрны амгаланд шунаж үд хүртэл унтах, бусдын царай зүс бие галбирт тачаах, эд эдлэлд шунах гэх мэт буруу хүсэлдээ дуршиж шунаваас эхлээд өчүүхэн жаргах мэт боловч, төд удалгүй түйтгэрт зовлонгууд ар араасаа гарч, сэтгэл бүхэлдээ нэрвэгдэн шаналана.

 

 

Тиймээс эхлээд шунаж дуршихаас гарч буй балагт уршгийг нь баттай таниж мэднэ. Тэгээд өнөөх буруу хүсэл төрөх бүрд нь “болохгүй ээ, хэрэггүй, боль, буруу, муу…” гэсэн ухамсарт бодлуудыг ар араас нь сэтгэлдээ үүсгэж, тэвчээр, хичээл зүтгэлийн хүчээр түүнийг цааш нь даамжруулалгүй, татаж зогсоон, арилган ангижрана.

Сэтгэлдээ бурууд шунаж дуршдаггүй ухамсарт бодлууд тэвчээр, зүтгэлгүйгээр ая зөндөө л төрдөг болтол нь тэвчээр, зүтгэлээ орхиж болохгүй.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэг

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!