Home » Биеийг шимжүүлэн, төлжүүлж, хий тэгшитгэж, дархлаа сайжруулах хийцтэй цайг хэрхэн хийх вэ?

Биеийг шимжүүлэн, төлжүүлж, хий тэгшитгэж, дархлаа сайжруулах хийцтэй цайг хэрхэн хийх вэ?

by Aurora

“Манба Дацан” Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг эмчийн зөвлөсөн Биеийг шимжүүлэн, төлжүүлж, хий тэгшитгэж, дархлаа сайжруулах хийцтэй цайны жорыг хүргэж байна. 1. Хонины ясыг усанд 2 цаг орчим чанаж буцалгана. 2. Цайны идээгээ хийж, 15 мин орчим сайтар идээштэл нь буцалгана.

 

3. Хонины сүүлний өөх жижиглэн хэрчиж хуураад дээрээс нь арвайн гурил, цагаан будаа хийж хуурна. 4. Цайны хужир бага зэрэг хийнэ. 5. Жамц давс бага зэрэг хийнэ. 6. Чанаж бэлтгэсэн ясны шөл бүхий хар цайгаа хийгээд будаа болтол нь буцалгана.

7. Будаа болмогц сүү хийж буцалгана. 8. Сүүтэй цай буцалмагц хонины махаар хийсэн баншаа хийж, болтол нь буцалгана. 9. Хийцтэй цай бэлэн болоход бурхан шүтээндээ дээжээ өргөөд, өрхийн тэргүүнээс эхлэн дараалан аягалаж зооглоно.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

“Манба Дацан” Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!