Home » Өдөр дунд 11.40-15.40 цагт идсэн хоол, унд хялбар боловсорно

Өдөр дунд 11.40-15.40 цагт идсэн хоол, унд хялбар боловсорно

by Aurora

Өдөр дунд хүний биед шар махбодын хувь илүү идэвхижинэ! Өдөр дунд 11.40-15.40 цагийн хооронд газар дэлхийд нарны илч хүч хамгийн их байна.

Энэ үед унтаж, архи дарс зэрэг халуун исгэлэн чанартай хоол ундыг хэтрүүлэн хэрэглэж, уур хилэнт сэтгэл үүсгэж болохгүй.

 

Харин хүний бие махбодийн галын илчийн хүч их байх учир идсэн уусан идээ унд хялбар түргэн боловсроно. Тиймээс энэ цагуудад шим тэжээлтэй хоол ундыг хэмжээг нь тохируулан хэрэглэж, ажил үйлсээ идэвхитэй өрнүүлээрэй.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэг

 

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!