Home » Хамгийн хүчтэй, өөрт болон бусдад ихэд тустай цаглашгүй дөрвөн сэтгэл

Хамгийн хүчтэй, өөрт болон бусдад ихэд тустай цаглашгүй дөрвөн сэтгэл

by Aurora

Хамгийн хүчтэй, юунд ч дийлдэшгүй, өөрт болон бусдад ихэд тустай цаглашгүй дөрвөн сэтгэл

1. Нигүүлсэнгүй сэтгэл. Элбэг хангалуун, эрүүл саруул, амар амгалантай, жаргалтай хүмүүс, амьтдыг үзээд: “Эдгээр хүмүүс, амьтад үнэхээр сайхан юмаа, яг энэ хэвээрээ амгалан жаргалтай л байгаасай” хэмээх сэтгэл. Ийм сэтгэлийг тухайн тохиолдол бүрд нь дотроо дахин дахин төрүүлээд байвал цаглашгүй нигүүлсэнгүй сэтгэл өөрт төлөвшиж бий болно.

 

 

2. Асралт сэтгэл. Ядуу дорой, өвчин зовлонтой, хүлэгдэж зодуулсан, мунхаг харанхуй зэрэг элдэв зовлонд энэлэгсэдийг үзээд: “Эдгээр зовлонд шаналсан хүмүүс, амьтад үнэхээр хэцүү өрөвдөлтэй юмаа, энэ эдлээд байгаа зовлонгийн уг шалтгаанаасаа бүр мөсөн хагацаасай” хэмээх сэтгэл. Ийм сэтгэлийг тухайн тохиолдол бүрд нь дотроо дахин дахин төрүүлээд байвал цаглашгүй асралт сэтгэл өөрт нь төлөвшиж бий болно.

3. Баясах сэтгэл. Урьд нь ядуу дорой, өвчин зовлонтой, бусдын эрхэнд зовж байснаа, тэдгээр зовлонгоосоо хагацаад, элбэг хангалуун, эрүүл саруул, амар жаргалтай болсныг үзээд: “Эдгээр хүмүүс, амьтад урьдын зовлонгоо дахин амсалгүй, яг одоо бий болсон энэ амгалан жаргалангаасаа хагацахгүй байгаасай” хэмээх сэтгэл.

Ийм сэтгэлийг тухайн тохиолдол бүрд нь дотроо дахин дахин төрүүлээд байвал цаглашгүй баясахуйн сэтгэл өөрт тань төлөвшиж бий болно.

 

4. Эн тэгш сэтгэл. Ядуу дорой, эсвэл баян хангалуун, өвчтэй зовлонтой, эсвэл эрүүл чийрэг, сайхан зүстэй, эсвэл муухай зүстэй, эрх мэдэлтэй, эсвэл эрх мэдэлгүй гэх мэт сайн, муу янз бүрийн байдалтай хүмүүс, амьтдыг үзээд: “Эдгээр хүмүүс, амьтад хэдий сайн, муугийн ялгаатай байгаа ч би

бүгдэд нь эн тэнцүү энэрэл, асралын сэтгэлээр хандаж байя” хэмээх сэтгэл. Ийм сэтгэлийг тухайн тохиолдол бүрд нь дотроо дахин дахин төрүүлээд байвал цаглашгүй эн тэгш сэтгэл өөрт тань төлөвшиж бий болно.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэг

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!