Бие, сэтгэлийг дотроос нь хордуулагч гурван хор. Хүний бие, сэтгэлийг дотроос нь хордуулагч, гадны муу нөхцөл бүртэй ханьсан нийлж хэмлэн өвчлүүлэгч гурван хор.
1. Хүсэл шуналын сэтгэл нь (бэлгэдэл нь тахиа) бие махбодын хийн зургаан бэлгэ чанарыг хямраана.
2. Уур хилэнгийн сэтгэл нь (бэлгэдэл нь могой) бие махбодын шарын долоон бэлгэ чанарыг хямраана. 3. Тэнэг мунхаг нь (бэлгэдэл нь гахай) бие махбодын бадганы долоон бэлгэ чанарыг хямраана.
Эдгээр гурван хортой сэтгэл хүнд өчүүхэн төдий үүсэхэд л бие, сэтгэлийг шууд хордуулах эх үүсгүүр болно. Энэ гурван хорт сэтгэл байгаа цагт ямар ч өвчнөөр өвчлөх магадлал бэлэн байсаар л байна.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэг