Home » Та амжилтанд хүрэхийн тулд Тав тухын бүсээс гарах хэрэгтэй. Тав тухын бүсээс гарах энгийн арга

Та амжилтанд хүрэхийн тулд Тав тухын бүсээс гарах хэрэгтэй. Тав тухын бүсээс гарах энгийн арга

by Aurora

Тав тухын бүсээс гарах энгийн арга-ыг хүргэж байна.  Биднийг идэвхгүй, мохоо, эрч хүчгүй болгодог зүйл нь тав тухын бүс буюу comfort zone байдаг. Эндээ нэгэнт уягдсан бол гарахад амаргүй болдог. Гэхдээ нэгэн энгийн арга үүнийг давахад тусалдаг. Үүгээр ч зогсохгүй айдсаа давах, өөртөө итгэх итгэлээ олж авах, эрч хүчээ нэмэх, энергиэ мэдрэх, биеэ чийрэг өлчир болгоход ч хүртэл тустай энэ арга бол хүйтэн шүршүүрт орох юм.

 

Мэдээж хамаагүй орохгүй л дээ. Эхлээд өөрийн ордог хэмд орж байгаад дараа нь 15-20 сек дан хүйтэн усаар биеэ шүршинэ. Тэгээд дахиад нөгөө өөрийн дассан хэмд орно. Чухал зүйл бол дуусгахдаа хүйтэн усаар биеэ булхаж дуусгах хэрэгтэй. Дуусаад хүйтэн усанд норгосон алчуураар биеэ зүлгэх нь сайн байдаг.

За ингээд сураад дадаад авбал бидний сэтгэл зүйд том өөрчлөлт мэдрэмж төрдөг шүү. Үүнийг гагцхүү биеэр хийж байж мэдрэх боломжтой. Бас эрүүл мэндэд ч багагүй ашиг тустай нь ойлгомжтой байх. Эрүүл энх, амьдралынхаа мөч бүрийг цоглог, цоо шинэ мэт мэдэрч яваарай гэж хүсье

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!