ХҮНИЙ БОДИТ АМЬДРАЛ. Энэ дэлхийд амьдарч буй хүмүүс нэг нэгийгээ хайхардаггүй.Нэг нэгийгээ хайрладаггүй билээ. Тэд өчүүхэн юмнаас хэрэлдэж, нүгэл хилэнц зовлон зүдүүр дунд амьдарч, амьдрал нь тэр чигээрээ гай гамшиг, зовлон зүдүүрийн битүү тойрог болном.
Тэд байр суурь, эд баялгаасаа үл шалтгаалан зөвхөн мөнгөний тухай бодож зовж шанална. Нэг
хэсэг нь мөнгөгүй болоод зовно. Нөгөө хэсэг нь мөнгөтэй болоод зовно. Тэд, гагцхүү хүслээ хангахыг
л бодож, нэг хором ч амар тайван байж чаддаггүй.
Баян хүмүүс тариалангийн талбайтай бол түүнийхээ төлөө, байшинтай бол бас түүнийхээ төлөө санаа зовно. Тэд өөрт нь буй, дасаж дадсан бүх юмныхаа төлөө санаа зовж байдаг. Гай тохиолдож, саад бэрхшээл учрах, эсвэл эд баялаг нь түймэрт шатахад зовон шаналж, түүгээр ч зогсохгүй амиа хорлох гэнэ.
Тэр ч бүү хэл тэд үхлийн замд ганц ганцаараа одож, тэднийг хэн ч үл дагалдана. Ядуу нь юу ч үгүй хоосноосоо болж зовж зүдэрдэг. Тэд байшин сав, тариалангийн талбайтай болохыг хүснэ. Тэд хүслийн галд шатаж, бие сэтгэлээрээ ядарч сульдана.
Үүнээс болж тэд олдсон амьдралаа бүрэн гүйцэд эдэлж чадалгүй цагаасаа өмнө амьсгал хураана. Тэдэнд энэ хорвоогийн бүх юм дайсагнах шиг санагддаг бүлгээ. Үхлийн урт замд тэд мөн л нэг нэгээрээ оддог.
Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном