Home » Хар сүнснүүд нарны гэрэл, галын элчээс зугтдаг тул булан тохой газруудад арцны болон лаврын навч шатааж аривлах үйл хийж байхыг өвгүд маань зөвөлжээ.

Хар сүнснүүд нарны гэрэл, галын элчээс зугтдаг тул булан тохой газруудад арцны болон лаврын навч шатааж аривлах үйл хийж байхыг өвгүд маань зөвөлжээ.

by Aurora

Монголчууд эрт дээр үеэсээ 3 анагаах ухааныг мэддэг байсан. Эдгээрээс монгол анагаах ухааныг сүнс сүжигтэй холбон тайлбарладаг.
Бид юуны түрүүнд орон гэрээ ариулсан байх учигтай. Үүний тулд эхлээд

 

  1.  гэрээ цэвэр цэмцгэр байлга.
  2. эмх цэгцтэй байлга.
  3. эрчмийг нь цэвэр байлга.

Энэ 3 бол орон гэр ариулах арга болно. Гэрийг цэвэр байлгахад гадна, дотно цэвэрлэгээ маш чухал. Ялангуяа далд байдаг зүйлсийг сайтар угааж цэвэрлэхгүй бол хар сүнс тэнд л хорогдон амьдардаг. Гэрийн эрчим ариун дагшин цэвэр байхын тулд нарны гэрэл, галын элч оршин байх учиг буй.

Хар сүнснүүд нарны гэрэл, галын элчээс зугтдаг тул булан тохой газруудад арцны болон лаврын навч шатааж аривлах үйл хийж байхыг өвгүд маань зөвөлжээ. Монголчуудын сүнслэг анагаах ухаан уг шалтгааны алив зүйлийн учиг зүйг гаргаж, түүнээс улбаалж засал хийдэг учраас даацтай, үр дүн сайтай.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Домчийн судар

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!