Home Амьдралын хэв маяг Гэр бүлийн орлогын үүдийг нээх онцгой арга: Эмэгтэй хүн эр нөхөртэйгээ эелдэг харьцах аваас мөнгө олох олон боломж гарч ирдэг

Гэр бүлийн орлогын үүдийг нээх онцгой арга: Эмэгтэй хүн эр нөхөртэйгээ эелдэг харьцах аваас мөнгө олох олон боломж гарч ирдэг

by Aurora

Хэрэв эмэгтэй хүн эр нөхөртөө эелдэг хандах аваас эр нөхөрт мөнгө олох олон янзын боломжууд гарч ирдэг. Аль чиглэлд тэр түүнийг хүндэлж байна. Тэр зүгээс нь мөнгө ирдэг.
Эмэгтэй хүн эр нөхөртөө мөнгө олох боломжийг хэрхэн олгож чадах вэ? Хэрвээ тэрээр эр нөхөртөө: “Чи үнэхээр ховорхон хүн шүү.

 

Шударга бас хөдөлмөрч” хэмээн түүнийг урамшуулж, түүнээс элдэв мөнгө шаардахгүй байх аваас тэрээр ажиллах урам зоригоор хөглөгдөх болно. Хэрэв эхнэр нь түүний мөнгийг нь зүгээр л “сааж”, эр нөхөртөө биш ганцхан мөнгөнд нь баярлаж байх аваас харин энэ нь огт үйлчлэхгүй.

Эмэгтэй хүний ухаан нь эрчүүдийнхээс зургаа дахин хүчтэй. Тиймээс ч эмэгтэй хүн маш хялбараар эрчүүдийг өөрсдийн шахалтаар эвдэж чаддаг. Эрчүүд бол маш мэдрэг бодгалиуд. Эрчүүдийг эвдэх маш хялбархан. Эмэгтэй хүн зүгээр л эрчүүдийн хийсэн бүхэнд талархахаа больж, түүнээс шинэ шинэ зүйлийг нэхэн шаардахаа үргэлжлүүлсээр байх явдал юм.

Эрчүүдийг магтаж байх хэрэгтэй. Энэ маш чухал. Хэрвээ та өөрийн эрэгтэйгийн хийсэн гавьяа зүтгэлд үл талархах аваас тэрээр өөрийгөө таныг баярлуулж чадахгүй юм байна гэж бодож эхлэх болно. Эмэгтэй хүний аз жаргалын гайхалтай нууц нь тэрээр бусдад халуун дулаан сэтгэл, хайр энхрийллийг өгснөөр өөрөө дотроосоо эрчим, энергиэр дүүрч байдагт оршино.

 

Жинхэнэ эмэгтэй хүний дэргэд орших бүх зүйл урган цэцэглэж, үр жимсээ өгч байдаг. Ямар ч эмэгтэйн дээд үүрэг зориулалт нь эхийн сэтгэл юм. Чухамхүү үүнд л үр жимсээ өгөх, ургуулж арчлах, өөрийгөө зориулах, өгөөмөр сэтгэлийн нууц оршино. Эмэгтэй хүн бүр гадаад нөхцөл байдлаас үл хамаарч, нэгэн төрлийн амин дэм болсон урамшуулан дэмжих, дэргэдээ бусдыг өсгөн торниулах чадварыг шингээсэн байдаг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Сергей Серебряков (ведийн зурхайч, сэтгэл зүйч) Сатья дас (ведийн сэтгэл зүйч) Марина Таргакова (ведийн сэтгэл зүйч)

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!