Өөртөө яг одоо анхаарал тавь. Чи яг одоо сүнсээ тэтгэж, өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Чиний амьдралаас юмс цэвэрлэдэг. Гарах ёстой зүйлээс бүү зүүгд. Ямар ч зүйлийг хуучнаар нь байлгах гэж битгий хүчил. Энэ бүхэн өөрчлөлт, өсөлт хөгжилтэй холбоотой. Сулла, чөлөөл.

Үнэт зүйлээ дахин зохион байгуулж, дахин эрэмбэл. Дотоод би-гээ анхаарч эхлэх хэрэгтэй. Өдрийн төгсгөлд өөрийгөө хайрлах тухай л байдаг. Чамайг зүгээр эсэхийг магадлах ёстой хүн Чи өөрөө юм. Бүх зүйлийг хамтад нь барьж байсан хүн Чи өөрөө. Үргэлжлүүлэхээр шийдэх ёстой хүн нь мөн Чи л байдаг.
Чамайг яаж ч сорьж, шалгаж байсан хэтрүүлж бүү бод, хэтрүүлж бүү үйлд. Чиний эрч хүчийг авах ямар нэг зүйлд татагдах юмуу автсан үед эдгээр тоглоомуудаар өөртэйгээ тоглохоо зогсоо. Дотооддоо хаа нэгтээ тэнцвэрээ ол. Чиний эрч хүчийг юу ч авах эрхгүй. Чиний анхаарал маш үнэ цэнэтэйг сана.
Чиний бодол санаа маш их үнэ цэнэтэй. Чиний сэтгэл хөдлөл ч мөн их үнэ цэнэтэй юм. Үнэ цэнэтэй эрч хүчээ чи хаана зарцуулж байна ? Энэ нь тийм үнэ цэнэтэй юу? Энэ нь чиний амьдралд тус нэмэр болж байна уу? Энэ нь чамайг урагшлуулах уу? Бодит бай, өөртөө үнэнч бай.
Өөрийн дотоод ертөнцийг зөвхөн Чи мэднэ, хэрэв дотоод амар амгалан, оюун санааны сайн сайхан байдал, хувьсал хөгжлийг нэн тэргүүнд тавих юм бол чамайг уруу татах, сорих гэж оролдсон нөхцөл байдалд Чи зүгээр л инээх болно.
Энэ тоглоомыг өөртөйгөө болон бусадтай дахин тоглохоо боль. Чи шинэ төлөв, шинэ сэтгэлгээ рүү урагшилж байна. Секунд бүрт хариу урвал үзүүлэхийн оронд дотоод дахь шинэ ертөнцдөө эцэст нь цэцэглэн хөгж. Эхэндээ дотогш татагдаад байгаа юм шиг санагдаж байж болох ч Чи зөвхөн суралцаж байна.
Өөрийгөө удирдах чадвартай, хүч чадалтай гэдгийг нээж байна. Хэрхэн хариу үзүүлэхийг хором бүрт сонгох боломж чамд байна. Дараа нь юу болохыг өөрөө шийдээрэй. Тиймээс алхам ухраад, ажиглаж дадаарай. Аливаа зүйлийг яг бодитоор нь харахад суралцаарай.
Оюун санаа, сэтгэл хөдлөлд автах нь үнэ цэнэтэй биш болохыг Чи ойлгох болно. Хэлэх гээгүй зүйлээ хэлэхдээ хэт их эрч хүч зарцуулсандаа бид үргэлж харамсдаг. Энэ нь дотоод талаа цэвэрлэхэд туслах зорилготой тул ингэж хийснээр өөрийгөө илүү ухамсарлаж, Хүний хувьд илүү агуу байх болно. Өдөр бүр дотоод амар амгаланг сонгож байгаарай.
Хүлээж авмаар байгаа зүйлийнхээ тусгал бай. Хайрыг хүсч байвал хайрыг өг. Үнэнийг хүсч байвал үнэнч бай.
Хүндлэлийг хүсч байвал хүндлэлийг өгч, өөрийгөө ч хүндэл. Энэ бол Алтан дүрэм. Хэрэв сайхан амьдралыг гаргаж ирэхийг хүсвэл өөрийн хамгийн дээд сайн сайхнаар ажилла. Энэ байдал нь танд хэрэгтэй бүх зүйлийг төдийгүй таны төсөөлж чадахаас ч илүүг татах болно.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Орчуулсан Д.Энхжаргал