Home » Аз жаргал дотроос л ирдэг. Аз жаргал өнгөрсөнд биш, ирээдүйд биш, энэ мөчид л оршдог

Аз жаргал дотроос л ирдэг. Аз жаргал өнгөрсөнд биш, ирээдүйд биш, энэ мөчид л оршдог

by Aurora

Өш хонзон, муу санах, үзэн ядалт, гэмшил, уур уцаар зэрэг нь бүгд өнгөрсөнтэй холбоотой байдаг. Жишээлбэл: Өмнө нь ямар нэгэн юм болсон учраас өнөөдөр үзэн ядаж байх жишээтэй. Өнгөрсөнд ямар нэгэн юм тохиолдсон учраас өнөөдөр гэмшиж байх жишээтэй.

 

 

Өнгөрснийг бодож сөрөг мэдрэмжтэй болсноор юуг ч өөрчлөхгүй, харин өөрийгөө зовооно, хажууд байгаа хүнээ зовооно. Энэ өнгөрсөнг бид өөрчилж чадахгүй байгаа учраас өнөөдөр буюу одоо цагаа үймүүлдэг. Жишээлбэл би хэн нэгнийг үзэн ядлаа гэж бодоход мэдээж тэр үзэн ядагдаж байгаа хүн огт өөрчлөгдөхгүй.

Зарим тохиолдолд үзэн ядагдаж байгаагаа ч мэдээгүй байдаг. Үзэн ядаж байгаагаараа би өөрөө л зовж байгаа.
Өнөөдөртөө анхарлаа төвлөрүүлж, амьдралынхаа ирээдүйн төлөө явахад эдгээр сэтгэлийн зовлонгууд үргэлж саад болно. Өнгөрснөө бодсоноор юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг би түрүүн хэлсэн. Өнгөрснөө хий дэмий бодохын оронд түүнийгээ засан залруулах арга хэмжээ авч, өнгөрсөн алдаанаасаа суралцаж цаашлах хэрэгтэй.

Аз жаргал дотроос л ирдэг. Энэ нь гадаад юмс үзэгдэл юмуу өөр бусад хүнээс хамаардаггүй. Таны аюулгүйн мэдрэмж, аз жаргал бусад хүмүүсийн үйлдэл, ааш авираас хамаарах үед та маш хэврэг болж, өвтгөхөд хялбар болох болно. Хүч чадлаа өөр хэн нэгэнд хэзээ ч бүү өг.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Орчуулсан Д.Энхжаргал

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!