Хүний дайтай явахын тулд хүлээцтэй байж сур, тэвчээртэй байж сур, ухаан зарж сур, уужуу байж сур, үг сонсож сур!
Бид бүгдэд үнэгүй заяасан юм бүхэн ямар их үнэ цэнэтэй байдгийг ойлгоогүй цагт та хэзээ ч аз жаргалтай байж чадахгүйг та мэдэх үү?
Нүгэл, буян, жаргал, зовлон цөм сэтгэлийн мөн чанартай. Сэтгэл ариун бол оршихуй ариун. Сэтгэл бохир болт оршихуй бохир. Тийм учир ертөнцийг өөрчлөх гэж оролдохын оронд сэтгэлээ л өөрчил . Төрсөн ах дүүсийн хүүхдүүд хоорондоо эвтэй, нэг нэгнийгээ үргэлж сайнаар ярьж явах аваас удам тэгширч, үйлс бүтдэг гэнэ шүү.
Зангаа засаж тавилангаа бүтээдэг. Заяагаа дагаж тавилангаа тосдог. /Өвгүн ОвА/ Хүн гэдэг амьтан унтаж байхдаа эдгэрч, өлсөж байхдаа төлжиж, цуцаж байхдаа сэргэдэг юм гэсэн. Хэрэв Та бусад хүмүүс өөрийн тань тухай юу гэж бодохыг анхаараад л байх юм бол таны амьдрал таных биш болно .
Хэн нэгэн үнэн сэтгэлээсээ таньтай ярихыг хүсч, таны амьдрал хэр буйг асуух нь ямар сайхан мэдрэмж гээч .
Одоо буй нөхцөл байдал тань эцсийн байх газар биш гэдгийг үргэлж санаарай. Хамгийн сайхан даа хараахан ирээгүй байна .
Хэн нэгэн чамд итгэж байвал яаж ашиглах вэ биш, яаж итгэлийг нь алдахгүй байх вэ гэж бодох хэрэгтэй .
Зорилготой, алсын хараатай хүмүүст элдэв хэрэггүй үйлд оролцох цаг байдаггүй. Тэд өөрсдийн эрч хүчээ бүтээлч байхад зардаг ба эерэг амьдралаар амьдрахад төвлөрч байдаг .
Намайг чимээгүй байлаа гээд дутуу үнэлэх хэрэггүй дээ. Би хэлснээсээ ихийг мэднэ, ярьснаасаа ихийг боддог, таны мэдэхээс ихийг ажигладаг юм . Өөртөө зарцуулсан бясалгалын хором бүр олон сайхан өөрчлөлтийг таны амьдралд авчрах болно. Та өөрөө л энэ мөчийг өөртөө бэлэглэж чадна .
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj