Home » Өөртөө хайртай бай. Хэнтэй ч битгий өрсөлд, үнэхээр өрсөлдмөөр байвал эхлээд өөртэйгээ л өрсөлд. Тэгээд ялвал бүхнийг ялна.

Өөртөө хайртай бай. Хэнтэй ч битгий өрсөлд, үнэхээр өрсөлдмөөр байвал эхлээд өөртэйгээ л өрсөлд. Тэгээд ялвал бүхнийг ялна.

by Aurora

Юуг ч маргааш гэж хойш бүү тавь. Нэг өнөөдөр хоёр маргаашийн үнэтэй ! Жилдээ нэг удаа хэзээ ч байгаагүй газар руугаа аяладаг байгаарай. Орон зайн өөрчлөлт танд хэрэгтэй байдаг. Бусдын атаархлыг төрүүлэхгүйн тулд өөрийн аз жаргалыг нуу! Гэхдээ бусдаар өрөвдүүлтэлээ хэтрүүлчихвээ.

 

 

Өдөр болгон хагарч эвдэрч байдаг олон зүйл хэлтэрхийнүүдийг үхэн үхтэлээ эвлүүлэн байж оршихийг гэр бүл гэнэ. Битгий уурла! Мунхаг хүмүн өөрөө өөрийнхөө булшийг ухдаг юм. Өөртөө өгч байна гэж бодоод бусдад гар сунгадаг бай.

Дандаа бусдыг муулж явдаг хүн энергийн ойлтоор бусад хүний амьдралд учрах гай зовлонг сайн дураараа өөр лүүгээ татаж явдаг. Орчлонг нар гийгүүлдэг бол хүнийг хайр гийгүүлдэг. Урам хугарахгүй байх хамгийн сайн арга бол хэнээс ч, юу ч хүлээхгүй байх.

Мандаж буй нарыг харна гэдэг зарим хүний хувьд хорвоогийн нэгэн шинэ хуудас. Харин бясалгагчдын хувьд хорвоог, бусдыг, өөрийгөө таних хайхамшигтай мэдрэмж. Доромжилсон бүхнийг долигонотол, Дээрэлхсэн бүгдийг сөгдтөл амьдар.

 

 

Сэтгэлийг чинь мартсаныг санатал Сайхныг чинь голсонг харуустал, Хүчийг чинь үнэлээгүйг чичиртэл Ирээдүйг чинь харанхуйлсанд нар цэлэмтэл амьдар. Мянган тусыг чинь биш нэгхэн алдаагаар чинь ярьдаг нэгэн байхад. Санаандгүй хүргэсэн тусыг чинь насан турш даа санаж явах хүн бий.

Яагаад би хэн нэгнийг гомдоочих вий гэж үргэлж айдаг юм бэ? Нинжин сэтгэлтэй болохоор. Яагаад намайг гомдоохоос хэн ч айдаггүй юм бэ? Чи хүний дотор сэтгэл рүү өнгийж чадахгүй болохоор хэрхэн яаж буйг нь мэдэхгүй байгаа юм. Хэлэх зүйлээ хэлэх л ёстой. Асах үедээ ч асч бай. Даруу занг дөрөөлөөд. Даврах хүмүүс их шүү. Сануулж хэлэх хүнгүй бол сайн хүн ч эвдэрдэг юм шүү.

Хэнтэй гэрлэж, хэнд дурлахаа сайн бод, учир нь хамгийн аймшигт шорон бол аз жаргалгүй гэр.(Johnny Depp)
Өөртөө хайртай бай. Хэнтэй ч битгий өрсөлд, үнэхээр өрсөлдмөөр байвал эхлээд өөртэйгээ л өрсөлд. Тэгээд ялвал бүхнийг ялна. Боломжгүй байсан ч болгодог зүйлийг сэтгэл гэдэг юм.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!