Home » Өргөл буюу өгөхийн хууль: Будаа тариагаа өргөж байхад таны болон өргөөний хувь дүүрнэ, үйлийн үр багасч байдаг. Сүү өргөж байхад таны сүнс өөрийнхөө гэрлийг тэлдэг

Өргөл буюу өгөхийн хууль: Будаа тариагаа өргөж байхад таны болон өргөөний хувь дүүрнэ, үйлийн үр багасч байдаг. Сүү өргөж байхад таны сүнс өөрийнхөө гэрлийг тэлдэг

by Aurora

Өргөл буюу өгөхийн хууль: Сүүгээ өргөж байхад хариуд нь таны сүнс өөрийнхөө гэрлийг тэлнэ. Цайгаа өргөж байхад таны гал дүүрнэ. Будаа тариагаа өргөөд таны болон өргөөний хувь дүүрнэ, үйлийн үр багасч байдаг.

 

 

Сэтгэл зүрхээр өргөх олон олон өргөл байдаг ингэж оршихуйтайгаа зөв харилцаж сурснаар таны гэрлэн бүрхүүл өнгөжиж харсан даасан тэнгэрийнхээ ивээлд орж, Хиймор лундаатай монгол хүн болж хэн нэгнээс хамаарахгүй итгэл төгс нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, хөх толбот монгол хүнийг ТЭНГЭРТЭЙ МОНГОЛ ХҮН гэдэг байсан байж.

Бидний хөх толбот эцэг өвгөд Ертөнцийн 9 хуулийг мөрддөг байжээ. Үүнд:

  1. Төрөхийг хууль
  2. Үхэхийн хууль
  3. Галын хууль
  4. Өгөхийн хуул.
  5. Авахын хууль
  6. Дүүрэнгийн хууль
  7. Нөхөхийн хууль
  8. Авч дарахын хууль
  9. Ар эс лантай байхын хууль гэж дагаж мөрдөж байжээ.

Эдгээр хуулийн ӨГӨХ-ийн хуулийн хариуд АВАХ-ын хууль хэрэгждэг. Бид дэлхий ертөнц, нар сарандаа, одот тэнгэртээ, өвөг дээдэсдээ (тэнгэрт хальсан эмгэд өвгөддөө) байгаль дэлхийдээ, уул усандаа өргөл өргөж сэтгэл зүрхээрээ хайр талархлаа илэрхийлдэг уламжлалтай байжээ.

 

 

Энэ нь мухар сохор үйл биш харин зэргэлдээх ертөнц оршихуйтайгаа (Хан хурмаст тэнгэр, лус савдаг, далд ертөнцтэй) эрчим энергээр харилцан тэтгэлцэж бас хариуд нь ивээл ачилалд нь орж чаддаг тэнгэр ухаантай байсан учраас ТЭНГЭР ЗАЯАТ МОНГОЛ гэдэг байна.

Энэ бол Ертөнцийн, Орчилонгийн, Хорвоогийн, Тэнгэрийн, Байгаль дэлхийн хуультай зохицож чадсан агуу ард түмэнг илтгэнэ. Харин одоо цагт алдагдаад цөөн эх орон газар дэлхийдээ хайртай эцэг өвгөд, эжий эмгэддээ дээдлэдэг хэдхэн хүний мухар сүсэгээр хийж буй зүйл мэт андуурах нь даанч харамсмаар.

Иймд та энэ дэлхийн нэгэн эд эс болж төрсөн л юм бол чиний чин сэтгэлээсээ хэлсэн өршөөл, уучлал, хайр талархал, өргөл ерөөл өргөж чадваас гариг эрхэс, нар сар, зэргэлдээх ертөнц таныг сонсож хариу ивээж ӨГСӨНИЙ тань хариуд чамд эрчим энерги ивээлдээ багтаах нь АВАХын боломжийг олгох нь дамжиггүй.

 

Бид энэ цагтаа өгдөг хуулийг гээж авахыг илүүд үзэж хүн өөрийгөө хэмжээгүй эрхтэй мэт мунхаглаж юу хүссэнээ авч ухаж төнхөж, ан амьтан араатан жигүүртэнг хороож, газрын баялагийг дэндүү хайргүй авснаас цөвүүн цаг болж газар лус хилэгнээд буй юм аа.

Монголчууд бид сэтгэлээрээ, үйлээрээ, үгээрээ, инээд хайраараа, дуу аялгуугаараа, өргөл ерөөлөөрөө ӨГЧ ЧАДДАГ ард түмэн байж. Гэтэл харийн соёлд дэндүү ууссанаар хуучин мухар сүжиг нэрийн ёс улажлал, аяга жаягаа мартсан ухамсарын доройтолд орж ҮНДЭСНИЙ ӨВӨӨ УХАЖ ТАНИХ МӨРЛӨХ шаардлага гарсныг сануулж буй бодит жишээ юм.

Цайны аяганы амсарт хурууны өндөг хүргэвэл ял зэмд унана, эмтэрхий аяганд хийвэл зочноо илт доромжилсон болно, аягатай цайг үүдээр гадагш цацвал амны хишиггүй болно, амсар бялхаж асгартал хийвэл амны хишиг асгарна, нар буруу эргүүлж цай аягалбал үйл хэрэг буруу эргэхийн цондон, аягалсан цайг түрүүлж амсалгүй ширээн дээр тавибал чөтгөр түрүүлж амсана хэмээн цээрлэдэг.

 

 

Уур нүдүүрт цай нүдэхдээ тоолбол идээ ундаагаар дутна, цай идээг буруу гараар өгвөл ирсэн зочноо үл хүндэлсэн, дайлахыг хүсээгүй гэсэн муу сэтгэл болно, хормой шууж, ханцуй шамлан цай идээнд ойртох аваас зэрлэг танхай болно, цайны шаарыг хогтой хамт хаяваас идээний дээжээ үл хүндэлсэн болно хэмээн цээрлэдэг.

Цайны идээг чимхэж хийвээс ядуурна, бага багаар хийвээс харамч хахир болохын шинж хэмээнэ. Цайны дээжийг хангай дэлхийд өргөж, гэрийн эзэнд эхэлж өгөх учиртай бөгөөд зөрчвөөс гэрийн эзний хийморь сүлд доройтно хэмээн үздэг.

Цайны дээж өргөх үед үс гэзгээ янзлан нүүр гараа угааж, толгойдоо малгай, алчуур сэлтийг тавьж, хэт халуун биш цайны дээж өргөх ба гарын алгыг дээш харуулсан маягтай өргөдөг. Өргөх үедээ бүтэлгүй муухай үгс хэлдэггүй. Жишээ нь өр ширгүй, өвчин зовлонгүй, идэж уухаар дутаалгүй байлгаж хайрла гэж хэлж болохгүй. Өвөг дээдсийн, уул усны эздийн, наран ээжийн амар мэндийг эрж байна хэмээн өргөдөг.

“Үе үеийн өвөг дээдэс минь, хөх мөнгөн тэнгэр эцэг минь, хөрст алтан дэлхий эх минь, 99 тэнгэр минь, 33 хурмаст минь, уул усны эздүүд минь, ураг төрлийн онгодууд минь, өвгөн буурал аав минь, эмгэн буурал ээж минь, харсан даасан тэнгэрүүд минь, хар лусын савдагууд минь, атаа таван тэнгэр минь Та бүхэндээ …. жилтэй …. овогтой …. би цайныхаа дээжийг өргөж,

 

амар мэндийг тань айлтгаж байна” хэмээн хэлж өргөөд эцэст нь “үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж, хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж хайрлаарай” хэмээн хүсэж өргөдөг учиртай.

Цайны дээж өргөнө гэдэг нь энгийн хэрнээ хүчтэй засал аж. Өглөө цайны дээж өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн хэмээнэ. Учир нь өвөг дээдсүүд харанхуй болох үед бидний ертөнцөд ирж үр хүүхдээ эргэж тойрч, муу муухай бүхнээс холдуулдаг хэмээн итгэдэг. Сүү өргөж буй нь ирэх замыг нь сүүн бороогоор гэрэлтүүлж, тэднийг ундаалж цангааг нь тайлж буй утга юм.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: mn.wikipedia.org

 

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!