Эр нөхрийн амжилт түүний эхнэрийн бодол санаанаас шууд хамаардаг(хэрвээ эхнэр байхгүй бол эхийн). Эхнэр нь нөхрийнхөө амжилтад итгэж байх аваас эр нөхөр бүхий л амжилтанд хүрч чадна. Түүний үгийг хүмүүс сонсоно. Итгэл нь үнэнч бөгөөд ямар нэг ашигч санаанаас туйлын ангид байх ёстой.
Хэрэв эхнэр нь нөхөртөө үл итгэх аваас мөн тэрээр эр нөхрийгөө ямар нэг дэмий зүйл л оролдоод байна даа гэх аваас эр нөхөр ямар ч амжилтыг үл олно. .. Тэрээр байнга л эхнэрийнхээ зүгээс, хажуу орцны Вася хавьгүй аз хийморьтой юм гэж үглэхийг нь сонсоно…
Хүчтэй (амжилттай) эрийн ард хэзээ ямагт түүнд онцгой эрчим, энерги цутган өгч байдаг эмэгтэй оршиж байдаг. Тэр эрчмийг ашиглавал эрэгтэй хүн юу хүссэнээ бүтээн бий болгож болно. .. Бүх зүйл чухамхүү бодол санаанд оршиж байдаг! Хэрэв эхнэр дуугүй л байх авч дотроо өөрийн “бүтэлгүй нөхрийн” талаар муугаар бодож байх аваас энэ нь түүний амжилтад цэг тавьж байгаа нь тэр.
Эр нөхөр нь түүнд чухам яагаад тийм явдал тохиолдсоныг, яагаад аз хийморь түүнээс нүүр буруулсныг ч ойлгож амжихгүй. .. Асуудал проблемын гол нь санаа бодлын энэхүү автоматжсан байдлаас буюу эр нөхрийнхөө талаар “муугаар бодох” ухамсарт бус зуршлаас нь болдог.
Ийм учраас эмэгтэй хүн гэр бүлийнхээ доторхи бүтээгч ба эр нөхөр түүний хил хязгаарын чанадад оршдог хэмээн дүгнэж болно. Эмэгтэй хүн нөхрөө юу гэж бодно, эр нөхөр нь гаднаа тийм л байр суурийг эзлэнэ. Тиймээс эмэгтэйчүүд өөрсдийн санаа бодол дээр анхааралтай, хянамгай байх хэрэгтэй ба харин би энд эмэгтэйн ярих хэлэхийнх нь талаар яриа ч үгүй байгааг санаарай.
Эмэгтэй хүний цэвэр тунгалаг санаа бодол эр нөхрийн ажил хэргийн амжилтын үндэс байдаг. Эр нѳхѳр эхнэрийнхээ тав тухтай байдалд нь санаа тавих, эхнэртээ үнэнчээр анхаарал тавих нь эмэгтэй хүний санаа бодол цэвэр байхын баталгаа. Эрчүүд өөрийн эмэгтэйн мэдрэмжийг хайхрахгүй байж болохгүй. Түүний дотоод төлөв байдлаас таны амжилт, аз хийморь шалтгаалах учраас тэр юм.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Роман Карловский (сэтгэл зүй ба амьсгалын систем, йогийн багш)