Home » Өглөө босох цагийн талаар Ведэд ийн өгүүлжээ. Та хэдэн цагаас босдог вэ?

Өглөө босох цагийн талаар Ведэд ийн өгүүлжээ. Та хэдэн цагаас босдог вэ?

by Aurora

Өглөө босох цагийн талаар Ведэд ийн өгүүлжээ.
3:00–4:00 “Түрүүчийн тахиа донгодох цаг”. Эгэл хүмүүс энэ үед унтаж байдаг. Өндөр бурханлаг түвшний хүмүүс энэ цагт бурханлаг дадал практик хийхээр босдог. Орчлонгийн нууцыг танин мэдэх үйл явц явагддаг. Энэ цаг нь байгалийн гуна буюу уяа, нөлөөллөөс ангид цэвэр цаг мөч. Бурханаас шууд ирдэг, ертөнцийн нууцлаг цаг хугацаа юм.

 

 

4:00–5:00 “Хоёр дахь тахиа донгодох цаг”. Өглөөний угаалга. Бурханлаг практик. Бясалгал Залбирал. Энэ цагт босох нь амьдралын баяр баяслыг мэдрэх мэдрэмж, удирдагчийн удирдан манлайлах чанар, бүхий л саад бэрхшээлийг даван туулж, амжилтанд хүрэх чадварыг өгдөг.

5:00–6:00 “Гурав дахь тахиа донгодох цаг” Бурханлаг практикаар хичээллэх. Бясалгал. Бурханлаг ном судар унших. Энэ цагт босох нь амьдралын томоохон асуудлуудаас ангижрах боломжийг олгох хэдий ч ямар нэг гүн гүнзгий, чухал зүйл амьдралд үл тохионо.

6:00–7:00 Энэ цагт босогчийн тухайд гэвэл “таны явах галт тэрэг хэдийнээ яваад өнгөрсөн” хэмээдэг. Энэ цагт босогч нь сэргэг байх боломжоо алдах, биеийн тамир тэнхээ цаг ямагт сул дорой байх ба аливаа бүхнээс ямагт хоцрох хандлагатай байдаг.

 

7:00–8:00 Энэ цагт босвол түүний сэтгэлзүйн бие махбодийн тамир нь хувь тавилангаар оноогдсоноосоо хавьгүй доогуур очно гэдгийг батлана. Ингэснээр тухайн хүн өөрийн цаг хугацаагаа алдаж буй хэрэг юм.

8:00–9:00 Энэхүү мөчлөгт босогч нар нь архаг, хүнд өвчинд нэрвэгдэх хандлагатай байдаг. Биеийн тамир, дархлаа маш сул байх, бөөлжих, дотор муухайрах, кофе, цайны хамааралтай байдалд орох, сэтгэлийн хүч маш сул байх, сэтгэлээр амархан унах, өөртөө итгэх итгэл бага гэх мэт байдал ажиглагдана. Энэ цаг нь Нарны хүчийг тээх ба үүрийн гэгээний түрүүчийн мөч.

9:00–10:00- Аваарь осол, азгүй учрал тохиолд өртөмтгий. Ведүүд өгүүлэхдээ, энэ цагт босогч хүмүүс нь ихэвчлэн цагаасаа өмнө нас нөгчдөг хэмээдэг.11:00 – цагаас хойш босогч нь мунхгийн гуны нөлөөнөөс гарах ямар ч боломжгүй. Ийм хүмүүс нь маш их амиа хичээсэн мөн чанартай байхын зэрэгцээ үнэнийг хүлээн авах чадваргүй байдаг. Тийм болохоор ведийн ном сургаалаар бол өглөө босох хамгийн хожуу цаг бол 9:00 цаг хэмээжээ.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!