Өвөг дээдэс минь “Өр үгүй бол баян, өвчин үгүй бол жаргал” гэдэг билээ. Юутай үнэн үг гэдгийг өвдөж үзсэн хүмүүн л ойлгох болов уу. Эрхэм танд эрүүл байх хамгийн хялбар 5 зарчимыг хүргэж байна. Таны бие эрүүл, ухаан саруул байгээ.
1. Сайн унтаж амрах. Тухайн хүний онцлогоос хамаарч 6-8 цаг унтахыг хангалттай гэж үздэг. Унтахаар орондоо орсон бол ном уншсаны хэрэггүй. 2. Ходоод эрүүл байх. Тэгвэл хоол унданд дуртай, хоолны шингэц сайн байна. Ходоодны үйл ажиллагаа нь сэтгэл санаатай холбоотой байдаг. Сэтгэлийн зовиур шаналлаас болж хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямардаг.
3. Инээж хөхрөх нь урт наслахын үндэс. Инээхэд өрц, хэвлийн булчин өвөрмөцөөр ажиллаж, зүрх судасны ажиллагаа сайжирч, элэгний эд эс чийрэгжин, нойр хоолонд сайн, сэтгэл санаа уужим болдог. Хэрэв элгээ хайрлая гэвэл инээж хөхөрч явах хэрэгтэй.
4. Түргэн шалмаг хөдөлгөөн. Энэ нь эрүүл байх, урт наслахын нэгэн шалтгаан болдог. Байнга хөдөлмөрлөн хөдөлж байх нь сэтгэл санаа өөдрөг байлгаад зогсохгүй бие организмыг хөгжүүлдэг. 5. Хүний өтгөн саадгүй гадагшилж байх.
Ойролцоогоор хүнс тэжээлийн боловсролт 24 цагт гүйцдэг ба гадагшлуулахгүй бол хор ялгарч эхэлдэг. Тухай бүрт нь зайлуулахын тулд өглөө босохдоо хүйсний дээд талд хоёр гараараа гурван минут зөөлөн дараад нэг аяга хүйтэн ус ууна.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj