Хүндлэл ба эр чанар. Эрэгтэйлэг чанар бол эмэгтэйчүүдийг эрхшээн захирахаас хамаардаг хэмээн зарим эрчүүд боддог. Эмэгтэйчүүдэд үйлчлэн зүтгэхийг үл хүснэ. Ингэх нь түүнийг “доош нь хийнэ” хэмээн тэр боддог. Тэрээр, түүний хөлд нь хүрэх, түүнд аятайхан эерэг үг хэлэх, түүнийг гар дэрээ тэвэрч авч явах хэрэггүй гэж боддог.
Тийм эрэгтэй нь, “Би яах гэж түүнийг чирж явах ёстой гэж !? Тэр миний эхнэр л юм бол намайг гар дээрээ авч яваг” гэж боддог. Ийм эрчүүд байдаг. Иймэрхүү байдал нь түүний эрэгтэй давуу чанарыг хөнддөг. Үүнийг доромжлол гэж санадаг. Гэвч үнэн хэрэгтээ ингэснээр тэрээр өөрийн эхнэрээ, өөрийн эмэгтэйг алдаж буй хэрэг юм.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс