Home » Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан. Эрүүл биед саруул ухаан оршино.

Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан. Эрүүл биед саруул ухаан оршино.

by Aurora

Огцом уурлаад байвал ходоод, зүрх өвдөнө. Юм бүхнийг болж бүтэхгүй талаас хараад гутраад байвал уушиг гэмтэнэ.

Нэг зүйлд удаан шаналаад стрессдээд байвал элэг гэмтэнэ. Байнга мөнгө бодоод байвал нуруу өвдөнө.
Айдастай амьдраад байвал бөөр өвдөнө. Эргэн тойрноо шүүмжлээд байвал үе мөч өвдөнө. Бодол хэтэрвэл дэлүү гэмтээнэ.

 

Хүнтэй муудалцаж хэрэлдэх, аливаад уурлаж бухимдах нь элэг болон бамбай булчирхайг гэмтээнэ. Нэр төрөө хэтэрхий хамгаалах гэж улайран тэмцэх нь бөөр болоод булчирхайд нөлөөлнө. Хардах, нь сэтгэл зүйн өвчин боловч бөөрийг илүү гэмтээж, атаа жөтөө нь улаан хоолойн өвчин болно.

Хүчтэй уй гашуу нь бодисын солилцоог алдагдуулдаг гэрлэн биеийг гэмтээдэг. Буруу бодол санаа нь тархины хэвийн жигд био гүйдлийг алдагдуулдаг. Гомдол нь хоолой зүрхний үйл ажиллагааг гэмтээдэг, ирээдүйд сайн сайхан явах замаа хаадаг.

Заль мэх гаргах нь ходоодны шарх үүсгэх зэрэг өвчиний шалтгаанууд болдог. “Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан” гэдэг. Эрүүл биед саруул ухаан оршино. Хүн сэтгэлийн амьтан гэж энэ буй.  Сэтгэл хөдлөлөө захирч өөрийгөө удирдаж сурах нь сэтгэл санаагаа тайван байлгах нэг үндэс билээ.

 

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!