Байгалийн ариутгагч. Ведийн мэдлэг ёсоор бол үхрийн өтөг (баас) нь Дэлхий дээрхи хамгийн цэвэр ариун зүйлсийн нэг юм. Харамсалтай нь хүмүүс энэ гайхамшгийг мэддэггүй, түүнийг ашигладаггүй.
Жишээ нь: та орон байр, гэр орноо үхрийн өтөг хийсэн усаар угаах аваас та өөрийн орон гэрээс бүхий л ад тотгоруудыг хөөн зайлуулах болно. Ад тотгор байгаагийн энгийн шинж тэмдэг нь сэтгэл санааны тавгүй байдал, гэр орны таагүй үнэр, таагүй муу зүүд гэх мэт байдаг. Мөн ад тотгор буйг ямар нэг нэг гадны нөлөө байгааг мэдрэх далд зөн мэдрэмжээр таамаглаж болно.
Ялаа сууж амжаагүй шинэхэн өтгийг авах хэрэгтэй. Шалаа угаахдаа, нэг хувин усанд ганц чимх хуурай нунтаг аргалыг хийнэ. Тэрхэн даруйдаа л та цэвэр цэнгэгийн, өвс ургамлын, зуны, агаарын үнэрийг мэдрэнэ… Болж өгвөл үхрийн өтөг ба аргалтай усаар шалаа аль болох тогтмол угааж байх нь зүйтэй: Учир нь таны мөрөн дээр хэн суугаад, таны зочидтой хэн хамт танайд ирснийг тааж мэдэж чадахгүй.
Шинэ байранд орохын өмнө үхрийн аргалтай усаар шалыг нь заавал угаах хэрэгтэй. Мөн үүний нэг адил хэрэв та байр сууцаа зарах гэж буй бол мөн ийм маягаар угаах хэрэгтэй. Жишээ нь: байр сууц тань зарагдахгүй удах тохиолдол байдаг шүү дээ.
Зарагдахгүй байгаа олон шалтгаануудын нэг нь тэнд оршигч ад тотгорууд ийм боломжийг олгодоггүй. Хүмүүс тэднийг санаатай болон санамсаргүй байдлаар мэдэрдэг. Тийм ч учраас тийм байрыг худалдаж авдаггүй. Тэнд байгаа ад тотгоруудын мөн чанараас хамаараад энэ нь мэхлэгч, хуурагчдыг өөртөө татах эрсдэлтэй.
Ийм тохиолдолд бид мөнгөө ч, байраа ч алдаж болзошгүй. Иймээс байр сууцаа амжилттай зарахын тулд залхуурч хойш тавилгүй, үхрийн аргал, өтөг бүхий усаар угаагаарай. Хэрэв та бусдын хуучин хувцсыг өмсөх гэж байгаа бол эсвэл хэн нэг нас нөгчсөн хүний хувцсыг өмсөх гэж байгаа бол түүнийг заавал үхрийн аргал хийсэн усаар угаагаарай.
Ингэснээр тэдгээр хувцсанд шингэсэн бүхий л сөрөг хүчнүүд, сөрөг эрчмүүд бүрэн устах болно. Ведийн уламжлал ёсоор, үхрийн өтгөөр аяга тавгаа угаадаг. Аяга тавгийг угаасны дараа тэндээс бүлээн үнэр үнэртдэг нь энэ нь тэнд нарийн бие буюу хоол хүнсний нарийн эрчим болон түүнийг идсэн хүмүүсийн нарийн эрчим үлдсэнийг гэрчилдэг.
Харин нунтаг аргал эсвэл өтөг бүхий усаар угаасан аяга тавагнаас сэрүүн үнэр ханхлах болно. Энэ нь бүхий л аяга таваг бүрэн угаагдсан гэсэн үг. Мөн ведийн уламжлалаар Бурхан Шүтээн залахын өмнө үхрийн өтгөөр угааж, дараа нь цэвэр усаар угаадаг заншилтай. Энэ нь үхэр ба үхрийн өтөгний хэдийчинээ ариун мөн чанартайг нотлох нотолгоо болно.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Boldsukh Badamsed