Home » Мөнгө урин дуудах үндсэн 8 зарчим бий. Мөнгөний эрчим нь энэ ертөнц дээрх бусад бүхий л эрчим шиг хүндлэлийг шаардаж байдаг. Эдгээр заавруудыг дагаж, баян чинээлэг, аз жаргалтай нэгэн болоорой

Мөнгө урин дуудах үндсэн 8 зарчим бий. Мөнгөний эрчим нь энэ ертөнц дээрх бусад бүхий л эрчим шиг хүндлэлийг шаардаж байдаг. Эдгээр заавруудыг дагаж, баян чинээлэг, аз жаргалтай нэгэн болоорой

by Aurora

Хэрэв хүн өрөн дунд амьдардаг бол, хэрэв зөв хооллох, сайн боловсрол эзэмших, бүрэн дүүрэн аятай амрах гэх мэтэд зарцуулах мөнгө үгүй бол хүмүүнийг зохицол нийцэлтэй амьдарч байна гэж хэлэхэд хэцүү.
Өөрийн амьдралд мөнгө ирүүлэхийн тулд хүчин чармайлт гаргах, хөдөлмөрлөх нь чухлаа. Гэвч мөнгө урин дуудах тодорхой хууль, зүй тогтол байдгийг мэдэж байх нь чухал…

 

Дорнын сэтгэл зүй мөнгөтэй харьцах зарим нэг чухал зарчмуудыг өргөн барьсан байдаг. 1. Баян чинээлэг, аз жаргалтай амьдрахын тулд хүн бүр өөр өөрийн оногдсон үүргийн дагуу ажиллах ёстой. Ингэхдээ өөрийн авьяас чадварыг дээд зэргээр ашиглаж, орчин тойрон, дэлхий ертөнцөд ач тус авч ирэх үйлийг үйлдэн.

2. Хийсэн ажлынхаа хөлсийг эсвэл үзүүлсэн үйчлилгээнийхээ хөлсийг талархалтайгаар хүлээн авч сур. Өөрийн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хэлэхээс, мөнгийг харилцан тооцоонд ашиглах гэх мэтээс бүү нэрэлх.3. Угтан ирж буй ондоо санхүүгийн маш тодорхой зорилго тавь. Мөнгөтэй болохыг хүсэх хэрэгтэй ч түүнд хэт татагдах, түүнээс хамааралтай болох хэрэггүй.

4. Орлого, зарлагын явцаа тогтмол хөтлө. 5. Мөнгөтэй холбоотой үйлд хараалын үг хэзээ ч ашиглаж болохгүй. 6. Мөнгөө хадгалах, авч явахад зохимжтой маш гоёмсог, эвтэйхэн хэтэвч худалдан ав. Мөнгө энд тэнд, булан тохой, халаасанд байх ёсгүй.

 

7. Мөнгөө хэзээ ч бохир заваан газарт тавьж болохгүй. Мөн суудаг газартаа, сандал дээр гэх мэт газарт тавьж болохгүй. Мөнгөний эрчим нь энэ ертөнц дээрх бусад бүхий л эрчим шиг хүндлэлийг шаардаж байдаг. Үүнийг гэхдээ мөргөлтэй андуурах хэрэггүй!

8. Өөрийн орлогоосоо зөв зохистой хүмүүст, зөв зохистой төсөл хөтөлбөрүүдэд өргөл хандив өгч хэвших хэрэгтэй. Багадаа 10%. Энэхүү заавруудыг дагаж, баян чинээлэг, аз жаргалтай нэгэн болоорой! Мөнгө урин дуудах тодорхой хууль, зүй тогтол байдгийг та мэдэж авлаа.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 


Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектын лекцээс

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!