Home » Хүний зан чанарыг таних сургаал

Хүний зан чанарыг таних сургаал

by Aurora

Хүний зан араншин. Хүний зан чанарыг таних хэцүү. Үлгэрлэвэл, хаагуур нь ч орохын аргагүй битүү ургасан зэгс лүгээ адил билээ. Хүнийхийг бодвол зэрлэг амьтны зан чанарыг танихад хялбар юм. Зан чанарынх нь хувьд хүмүүсийг дөрвөн зэрэгт хувааж болно.

 

Нэгдүгээрт, зовж шаналж буй хүмүүс багтана. Тэд буруу сургаалыг дагаж бие бялдраа зовоож тарчлаадаг. Хоёрдугаарт, бусдыг зовоож буй хүмүүс орно. Тэд, амьд амьтныг талах, хулгай хийх зэрэг олон муу үйлийг үйлддэг. Гуравдугаарт, өөрсдөө зовж, бусдыг зовоодог хүмүүс багтана.

Дөрөвдүгээрт, өөрөө үл зовж, бусдыг үл зовоодог хүмүүс багтана. Тэд энх тайван, амар амгалан байдалд, аливаа хүсэл шуналаас ангид амьдарна. Бурхан багшийн сургаалын дагуу тэд амьтан үл алж, сайн үйлс бүтээнэ. Түүнээс гадна энэ ертөнцөд гурван төрлийн хүмүүс буй.

Чулуун дээр сийлсэн бичиг лүгээ адил, элсэн дээр зурсан бичиг лүгээ адил, усан дээр бичсэн бичиг лүгээ адил хүмүүс болой. Чулуун дээр сийлсэн бичиг лүгээ адил хүмүүс уурлаж уцаарлах нь олонтаа, тэр нь удаан үргэлжилж, чулуун дээр сийлсэн бичиг лүгээ адил мөд арилахгүй.

 

Элсэн дээр зурсан бичээс лүгээ адил хүмүүс уурлаж уцаарлах нь их боловч уур хилэн нь түргэн арилж, зүйрлэвээс элсэн дээрх бичээс лүгээ адил замхармуй. Усан дээр бичсэн бичээс лүгээ адил хүмүүс усан дээр бичмэгц урсан арилах бичээс лүгээ адил; тэд бусдыг муучилдаггүй, муу муухай юмны тухай сонсоод хэрэгсдэггүй бөгөөд санаа сэтгэлд нь ямагт энх тайван, амар амгалан ноёрхож байдаг.

Мөн өөр гурван зүйлийн хүмүүс буй. Эхнийх нь ааш зан эгэл жирийн, сэтгэл хөдөлж үймрэх нь амархан, хөнгөмсөгдүү, ямагт хувирамтгай, удаах ньзан чанарын хувьд амаргүй, дуу шуу цөөнтэй, төлөв даруу, маш болгоомжтой, сэтгэлээ барьж хүслээ удирдаж чадах бүлгээ.

Түүний удаах нь бүр ч амаргүй, тэд хорвоогийн шунал тачаалаа үндсээр нь дарж устгасан байдаг. Энэ ертөнцөд олон янзын хүн буй тул, хүн болгоны зан чанарыг ойлгож танихад бэрх хэцүү, гагцхүү Бурхан багш тэдний зан чанарыг ойлгож, хүн болгоныг түүнийх нь дагуу сургаж чадна.

Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!