Home Амьдралын хэв маяг Гар утсаа өгөлгүй хүүхдийг тайвшруулах 7 арга

Гар утсаа өгөлгүй хүүхдийг тайвшруулах 7 арга

by Aurora

Хүүхэд уйлж утас авахыг нэхэж буй үед зөвхөн утсаа өгч бичлэг тавьж өгч байж л зогсоож чаддаг эцэг эхчүүдэд хэлэхэд үргэлж хүссэн юмыг нь өгч байх нь тийм ч зөв хүмүүжил биш гэж хэлэх нь зүйтэй.
1. Хүний зан үйл судлаач эрдэмтэн хэлэхдээ: Хүүхдийн өөрийнх нь тусгал нь бол гэж хэлж байна. Хэрэв таны хүүхэд ямар нэгэн зүйлд сэтгэлээр унаж тавгүй буйгаа харуулж буй бол та ч мөн адил түүнд тавгүй байгааг ойлгож өөрт тань бас муухай мэдрэмж төрж буйг харуулах хэрэгтэй.

 

Жишээлбэл: хэрэв таны хүүхэд багш даа хичээл дээр муу авсан гэж загнуулсан даа сэтгэлээр унан хэлж буй бол та эргүүлээд түүнтэй адил сэтгэлээр унаж буйг харуулах хэрэгтэй. Үүний дараагаар хамтдаа хэрхэн уг асуудлыг даван туулах талаар ярилцан хүүхдэд урам өгөх хэрэгтэй.

Бага насны хүүхдүүд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд томчууд тоохгүй эрхлүүлээд л өнгөрөх нь хүүхдийг маш ихээр төөрөгдүүлж уг асуудлыг тоохгүй үлдээх хандлагатай болгодог. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийг ямар сэтгэл зүйн байдалтай байгааг маш сайн ойлгож буйг хүүхэд дээ харуулж байх хэрэгтэй.

2. Олон хүүхдийн ээж, асрагч хэлэхдээ: Оюун ухааны тоглоом тоглох. Хэрэв таны хүүхэд уйлж хашгираад таны хэлж буй үгийг ч сонсох сөхөөгүй байгаа бол та байж болох хамгийн хачирхалтай зүйлсийг хийж сатааруулж болно.
Жишээлбэл: гэрлээ унтрааж асаах, буйдан дээр гарч үсрэх гэх мэт. Таны хүүхэд гэнэт хайхшралд орон таны зүг анхаарлаа төвлөрүүлэх болно.

Харин тэр үед та түүнээс оюун ухааны хүч шаардсан асуултууд асууж болох юм.
Жишээ нь: 5ш цэнхэр өнгөтэй зүйлийг нэрлээрэй, 3 хоолны нэр хэлээрэй гэх мэт. Ингэснээр хүүхдийн сэтгэл хөдлөлийг хариуцдаг тархины хэсэг нь логик сэтгэлгээ хариуцсан хэсгийн нөлөөнд автан таны хүүхэд тэр дор нь тайвшрах болно. Хайхалтай арга байгаа биз!

3. Йогa дасгалын багш хэлэхдээ: Эерэг сэтгэлгээ харуул. Хэрэв та йог-р хичээллэдэг бол эсвэл сонирхдог бол “оум” авиа гаргах нь хүний зүрхний долгионыг зөв хэмд оруулдгийг мэдэх байх. Хэрэв таны хүүхэд уйлж хашгираад тайвшрахгүй байх юм бол “оум” авиаг гарган та өөрөө тайван байдалтай суугаад үзээрэй.

Хүүхэд мөн адил даган дууриаж тайвшрах болно.  Тиймээс хүүхдийг багаас нь хүчтэй сэтгэл хөдлөл гаргахад нь та тайван байдлаа харуулж сургах юм бол хүүхэд мөн адил өсөж томрохдоо ч таныг даган дууриадаг болно.
4. Сэтгэл засалч хэлэхдээ: Хүүхдэд шинэ төрлийн тэврэлт мэдрүүл. Эцэг эхээс өгдөг тэврэлт бол хүүхдийн хувьд хамгийн хайхамшигтай зүйл нь юм.

Хүүхдийг тэврэх нь түүнд шинэхэн танилцаж буй орчлон ертөнц нь аюулгүй мэт мэдрэмжийг төрүүлдэг. Тэгвэл таны хүүхэд томорч цэцэрлэг сургуульд явахад та түүнд байнга тэврэлт өгөөд байж чадахгүй болно. Тийм учраас хүүхдэд багаас нь өөрөө өөртөө тэврэлт өгч сургах хэрэгтэй.

 

Үүний тулд та хүүхэд дээ, цэцэрлэг сургууль дээр нь таагүй зүйл тохиолдох аваас хүүхэд тань гараараа өөрийгөө чанга тэврэн нуруугаа илээрэй гэж захиарай. Ингэснээр тархины стрессийн гормон буурч, хамгаалагдсан мэдрэмж авч, хайр халамжийн гормон ялгарч эхэлдэг нь тогтоогджээ. Тиймээс хүүхдэд энэ энгийн зүйлийг зуршил болгосноор хүүхэд тань сэтгэлээр унах үедээ бага ч болов өөрийгөө тайвшруулж чаддаг болно гэсэн үг.

5. Хүүхдийн эх эмч: Хүүхдэд зөв амьсгал авч сурга. Хүүхэд сэтгэлээр унасан эсвэл тайвширч чадахгүй байх үед түүнд гүнзгий амьсгаа авч сургах нь маш үр дүнтэй арга билээ. Жишээ нь: хүүхэд уйлж байхад та хуруугаа амных нь урд аваачин миний хуруу бол лаа тиймээс үлээгээрэй гэж хэлэхэд хүүхэд сатааран таны хурууг үлээх явцдаа гүнзгий амьсгаа авч сурна.

Эсвэл хүүхдийг гараа дээш томоор өргөн өөрийгөө хий цуглуулж буй шаар гэж төсөөлөөрэй гэхэд хүүхэд мөн адил гүнзгий амьсгаа авч тайвшрах болно. Үүнд та хүүхдийг гэдсээ төвийлгөн амьсгалаарай гэж зааж сурга.
6.Бариа засалч хэлэх дээ: Хүүхдийн тайвшруулах цэгийг олж иллэг хийж өгч бай. Хүн болгонд ямар ч сэтгэл зүйн байдалтай байсан тайвширдаг биеийн цэг бий.

Бариа засалч, уламжлалт анагаах ухааны эмч хэлэхдээ хүүхдийн чихний дээд хэсгийн нугалаасыг зөөлөн илэх, тойрог маягийн иллэг хийх нь хүүхдийг тэр дор нь тайвшруулдаг гэж ээ. Үүний дараагаар тохойн дотор талын нугалаасыг дээш гүйлгэж буй маягаар 15 секунд илэх хэрэгтэй гэж зөвлөж байна.

 

Хүүхэд тайвшрах хүртэл энэ 2 хэсэгт иллэг хийх нь маш үр дүнтэй аж. 7. Сэтгэл зүйч: Хүүхдийг сэрүүцүүлэх хэрэгтэй. Хүүхэд зогсолтгүй уйлж байвал түүнийг сэрүүн газар аваачих нь зөв гэж зөвлөж байна. Эсвэл зөөлнөөр түүний нүүр лүүн хүйтэн ус цацах, шавших хэрэгтэй.

Эсвэл гараа хүйтэн усаар норгож байгаад хацарт нь наах, хүйтэн чийгтэй алчуураар гарыг нь арчих гэх мэт сэрүүцүүлэх аргууд хүүхдийг тайвшруулдаг байна. Ингэснээр хүүхдийн биеийн температур буурч зүрхний цохилт удааширдаг аж.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Humune Maids

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!