Home » Хөшингө хүнд ХӨГШРӨЛТ хурдан явагддаг. Хэрвээ таны сунгалт муу бие тань хөшингө байвал даруй өөрийгөө дайчлан өдөр бүр дасгал хийж заншвал та элдэв өвчнөөс ангид байх боломжт. Хөшсөн, зогсонги бүгдийг хөдөлгөөнөөр илааршуулдаг

Хөшингө хүнд ХӨГШРӨЛТ хурдан явагддаг. Хэрвээ таны сунгалт муу бие тань хөшингө байвал даруй өөрийгөө дайчлан өдөр бүр дасгал хийж заншвал та элдэв өвчнөөс ангид байх боломжт. Хөшсөн, зогсонги бүгдийг хөдөлгөөнөөр илааршуулдаг

by Aurora

Хөдөлгөөн бол сайн эмч гэдгийг бид бүгд мэддэг, мэдэрдэг. Үр дүн нь ердөө цусны эргэлт, бодисын солилцоо сайжруулах зэргээр хязгаарлагдахгүй. Идэвхтэй хөдөлгөөн, булчингийн ажил хийгдсэнээр стрессээс үүссэн бодисын тэнцвэргүй байдлыг засдаг.

 

Мөн хөшсөн, зогсонги бүгдийг хөдөлгөөнөөр илааршуулдаг. Амьдрал бол хөдөлгөөн. Бидний бие бол гайхалтай цогц систем. Зөв цэгт цочрол сэдээлт өгч чадвал биеийн тодорхой хэсгийн эсвэл бүхий л биеийн хөшингө, блокийг арилгаж, суваг хэрдэсийг нээж цэвэрлэж болдог.

Жишээ нь мөрний үе өвдөж, хөдөлгөөн нь хязгаарлагдсанд ганц түүндээ төвлөрөн, элдэв дасгалаас зайлсхийхийн оронд эсрэг талын эрүүл байгаа мөрөө хөдөлгөж, сунгалт хийж, бас хөлийн шагайн үеийг сайтар хөдөлгөж сунгалт зэргийг хийхэд өвдөж байгаа мөрний өвдөлтийн болон хөдөлгөөний хязгаарлагдмал байдлын түвшин тодорхой хэмжээгээр буурдаг.

Мөн түнхний үеэр өвдөхөд мөрний үенд дасгал сунгалт мөн гарын бугуйн үенд ч адилхан сунгалт хийхэд түнхний үеийн зангирал, хөшингийг анагаахад тустай байдаг. Товчхондоо бидний биеийн үе бүхэн, мөч болгон, гарын хуруу, хурууны үе бүгд бүхий л биеийг засах оньс сүвүүдтэй байдаг.

 

Тиймээс л амарч байх зуураа, нойр хүрэхгүй хэвтэж байхдаа ч юмуу аль болох үе мөчөө тэнийлгэн суниаж, биеэ илж дарж байх нь маш тустай байдаг. Гарын хурууны бүх үеийг ээлжлэн дарж нухаж, зарим өвдөлт илүүтэй мэдрэгдсэн цэг дээр нь удаахан, хумслах маягаар дарж нухлах нь дотор эрхтний болон, тархи мэдрэлийн үйл ажиллагааг дэмждэг.

Иймээс л эрүүл, урт насалж, жаргалтай амьдрахыг хүсвэл өөрт таарч тохирсон хөдөлгөөн дасгал тогтмол хийж байх нь чухал. Иога, тай-чи, чи-гун, эсвэл илүү идэвхтэй хүч хурд шаардсан дасгалуудаас нас, онцлогтоо тааруулан сонгох боломж их бий шүү.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!