Хүн бүр өдөрт 8 стакан буюу 2 литр орчим ус уухад хангалттай гэдгийг мэднэ. Тэгвэл доорхи цагуудад 1 аяга ус уугаад үлдсэн усаа бусад цагаар нь хэрэглэх хэрэгтэй. Энэ нь бидний биеийн чийгшлийн тэнцвэрийг хадгалж, ходоод гэдсийг цэвэрлэж, цусны эргэлийг сайжруулдаг.
Усыг зөв уух гурван алхам байдаг гэнэ. Үүнд:
- Балгах
- Түр амсхийж амьсгаа авах
- Дахин уух
Энэхүү дарааллыг баримтлаж хэт яаралгүй тайван уух нь ходоодонд хий дүүрч цүдийх, ходоод гэдэсний элдэв өвчинд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэх тустайгаас гадна амны цангааг зөв, хурдан тайлдаг ажээ.
Усыг тогтмол уух нь арьс хуурайшихаас хамгаалахаас сэргийлдэг.
Эхлээд биеэс хорт бодисыг гадагшлуулж биеийг цэвэрлэх, аливаа өвчин эмгэгийн эдгэрэлтийг түргэсгэх, жингээ барихад чамгүй чухал нөлөө үзүүлдэг өөр юутай ч харьцуулашгүй гайхалтай эрдэс билээ. Түүнчлэн нэг дор их ус уух нь эрүүл мэндэд тийм ч таатай биш. Хамгийн гол нь ус уух аргаа зөв олох нь чухал юм. Цангах үедээ л ус ууна гэвэл өрөөсгөл шүү.
Хэзээ ямар хэмжээний ус уух вэ?
- Өглөө 8 цагт өглөөний цайгаа уухаас өмнө 2 аяга ус
- Өдөр 11 цагт 1 аяга ус
- Өдөр 1 цагт өдрийн цайгаараа 1 эсвэл 2 аяга ус.
- Үдээш хойш 4 цагт уумаар байгаа хэмжээгээрээ.
- Орой 8 цагт оройн хоолынхоо өмнө 1 аяга хийжүүлсэн Лемонтой ус.
Ингэж ууснаар та хүний өдөрт уух естой 1.5литр усыг төвөггүй уух юм. Нээх хэцүү биш байгаа биз?
Эрүүл биед саруул ухаан оршино.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Эрүүл мэндийн газар Баян-Өлгий