Home Амьдралын хэв маяг Сүнлэг-Оюунлаг багш, Био-Энергийн эмч Д.Болортуяа: Өнөөдөр хилэнцийн ордны шинэ сар, нарны хиртэлтийн үеийн зан үйлийг ингэж хийгээрэй. Энэ нь хайр дурлал, гоо үзэсгэлэн, харилцаа холбоо, мөнгөний Сугар гараг энэ үед маш идэвхтэй байгаа нь таны зүрхний төвийг нээх, сэрээх, өргөжүүлэхэд тусалдаг.

Сүнлэг-Оюунлаг багш, Био-Энергийн эмч Д.Болортуяа: Өнөөдөр хилэнцийн ордны шинэ сар, нарны хиртэлтийн үеийн зан үйлийг ингэж хийгээрэй. Энэ нь хайр дурлал, гоо үзэсгэлэн, харилцаа холбоо, мөнгөний Сугар гараг энэ үед маш идэвхтэй байгаа нь таны зүрхний төвийг нээх, сэрээх, өргөжүүлэхэд тусалдаг.

by Aurora

Энэ зан үйлийг энэ хиртэлтийн сардаа хийж болох боловч 2022 оны 10-р сарын 25-аас 11-р сарын 7-ны хооронд хийх нь илүү тохиромжтой.
Хилэнцийн ордны шинэ сар, нарны хиртэлт 2022 оны 10-р сарын 25-нд оргилдоо хүрч, хиртэлтийн үе таныг угтан авч байна. Хэдийгээр хиртэлтийн үеийн энерги нь ихэвчлэн маш их хувирч чаддаг ч энэ жилийн хиртэлт нь зөөлөн хэмнэлтэй байх болно.

 

Хайр дурлал, гоо үзэсгэлэн, харилцаа холбоо, мөнгөний Сугар гараг энэ үед маш идэвхтэй байгаа нь таны зүрхний төвийг нээх, сэрээх, өргөжүүлэхэд тусалдаг. Зүрхний төв өргөжиж, нээлттэй болсноор та харилцаандаа анхаарлаа төвлөрүүлж чадна.

Мөн та илүү урам зоригтой, элбэг дэлбэг байдлыг хүлээн авахад илүү нээлттэй, аливаа зүйлийг эерэгээр, үнэнгээр нь харах хандлагатай болно.  Сарны хиртэлт нь бидний сэтгэлийн гэрээ, үйлийн үрийн бэлэг, сургамжийг идэвхжүүлдэг.

Ийм учраас та бүтэн сартай адил тэдний эрч хүчийг зорилгоо тодорхойлохов, манифест хийхэд ашиглах шаардлагагүй. Харин үүний оронд өөрсдийгөө нэг нэгдмэл байдалд оруулахад анхаарлаа төвлөрүүлэх нь илүү чухал юм.  Та дээд би-тэйгээ нэгдвэл үйлийн үрийн бэлгүүд болон сургамжуудыг илүү хялбараар хүлээн авч чадна.

Энэ зан үйл нь танд үүнийг хийхэд тусална. Энэ нь эелдэг зөөлөн бөгөөд өөрийгөө хайрлахад чиглэдэг бөгөөд таны оршихуйг тэгшитгэх байдалд хүргэх хамгийн хурдан арга замуудын нэг юм. Хилэнцийн ордны шинэ сар, нары хиртэлтийн 2022 оны 10-р сар. Энэ зан үйлийг та энэ хиртэлтийн сард хийж болох боловч 2022 оны 10-р сарын 25-наас 11-р сарын 7-ны хооронд хийх нь илүү тохиромжтой.

Бэлдэх зүйлс

  1. Аура ба орон зайг цэвэрлэх цагаан лаа, хүж, арц болон 2 кг давс
  2. Нууц цэцэрлэгийн Талархалын бясалгал эсвэл мантра, зөөлөн аялгуу
  3. Цагаан цаас, үзэг
  4. Таны сонголтоор ямарч төрлийн ургамлын гаралтай цай.

1. Лаагаа асаа.. Халуун ванненд 2 кг давсаа хийгээд та аурагаа цэвэрлэхдээ дараах баталгаажуулалтын үгийг уншаарай. 15-н минут хэвтээд гарна. “Би өөрийгөө хөнгөн, эрх чөлөөтэй цэвэрлэж байна. Би өөрийнхөөрөө байхын тулд өөрийгөө цэвэрлэж байна. Би өнгөрсөн үеийнхээ тэмцлийг цэвэрлэж, сэтгэлээ цэвэрлэж, нээж байна. Миний зүрх одоо нээлттэй, би нэгдмэл байна. Миний зүрх одоо нээлттэй, би нэгдмэл байна.”

2.Дараа нь хүж, арцаараа өөрийн орон зай, гэр, өрөөгөө цэвэрлээрэй. Та орон зайгаа цэвэрлэж байхдаа дараах зүйлийг уншиж болно: “Би эргэн тойрныхоо орон зайг цэвэрлэж, энэ өрөөг цэвэрлэж, адисалж байна. Энэ орон зайн энерги нь эдгэрсэн, энэ орон зайн энерги үнэн юм.

 

Зөвхөн гэрэл, хайр энэ гэрийг дүүргэдэг. Зөвхөн гэрэл ба хайр энд оршдог. Сөрөг эрчим, худал хуурмаг бүх зүйл одоо байхгүй болсон. Би шинэчлэгдэж байна. Энэ орон зай шинэчлэгдэж байна. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.”

3.Сайхан, тав тухтай байгаарай. Нууц цэцэрлэгийн Талархах бясалгалаа хийнэ. Эсвэл өөрийн дуртай мантра, аялгууг сонсоорой. Боломжтой бол лаа, цайны ургамлыг ойрхон байлгахыг хичээгээрэй. 4. Бясалгал дууссаны дараа үзэг цаасаа аваад доорх заавруудын аль нэгийг сонго.

Хүсэлтийг өөрийн удирдамж болгон ашиглан дор хаяж 20 минут бичихийг зорь. Санаандаа орж ирсэн бүхнээ бичээрэй. Та ямар нэгэн зүйлд хариулж байгаа бус харин урам зориг гэж бодож бичнэ. Жишээ нь:

  • Та өөрийгөө илүү их хайрлах арга замууд…
  • Та юунд талархаж байна…
  • Хэрэв боломжгүй зүйл гэж байхгүй бол би…
  • Та хайрлуулахыг хэр их хүсдэг вэ?
  • Хайр танд юу сургасан бэ?
  • Хэзээ та хамгийн их хайрыг мэдэрдэг вэ?

5.Тэмдэглэлээ дуусгасны дараа өөрт тань бодогдож буй аливаа бодол санаа, ухааралтайгаа хэсэг суу.
6.Бодож байхдаа ургамлын гаралтай цайгаа уу. Цайгаа хоёр гартаа бариад дараах баталгааг уншина уу.
“Балга болгондоо би өөрийгөө чөлөөлж, надад байгаа хайр болон эргэн тойронд минь байгаа хайранд хүрэхэд саад болж буй аливаа дарамт, түгжрэл, шархнаас өөрийгөө чөлөөлж байна.

Балга болгондоо би эдгэж, тэжээл авч байна. Балга бүрт миний зүрх сэтгэл дэлхий ертөнцтөй нэгдэж, аль хэдийн минийх болсон олон адислалыг хүлээн авахад бэлэн, нээлттэй байна. (Балга болгондоо та мөн өөрийн дуртай зүйлээ нэмж хэлж болно).

Би энэ хиртэлтийн үед өөрийгөө хамгаалж, амар амгаланг олохыг хүсч байна.. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.” Батламж хэлсний дараа цайгаа уугаарай. Цайгаа ууж дууссаны дараа таны зан үйл бүрэн болно. Лаагаа унтраана.
Шинэ сар, нарны хиртэлтийн үе танд сэтгэлийн амар амгалан, нэгдэлийг авчрахын ерөөл дэвшүүлье.

 


Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Beverly Dorjsuren

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!