Home » Сэтгэлийг гамнахуй: Шунаж дурлахгүй залууд сэтгэлээ бүү өг Шимтэж хайрлахгүй залууд итгэлээ бүү дэвс Шаналж хүлээхгүй залууд цагаа бүү үр Шалтаглаж уулзахгүй залууд ухаанаа бүү зар

Сэтгэлийг гамнахуй: Шунаж дурлахгүй залууд сэтгэлээ бүү өг Шимтэж хайрлахгүй залууд итгэлээ бүү дэвс Шаналж хүлээхгүй залууд цагаа бүү үр Шалтаглаж уулзахгүй залууд ухаанаа бүү зар

by Aurora

Шунаж дурлахгүй залууд сэтгэлээ бүү өг Шимтэж хайрлахгүй залууд итгэлээ бүү дэвс Шаналж хүлээхгүй залууд цагаа бүү үр
Шалтаглаж уулзахгүй залууд ухаанаа бүү зар! Санаж гэгэлзэхгүй хүнд санаагаа бүү чилээ Сайшааж үнэлэхгүй хүнд сайрхаж бүү ярь

Салахдаа хорогдохгүй залууд сайхнаа бүү хуваалц Самбайчилж гүйхгүй залууд сайнаа бүү мэдэгд!  Уураа тэвчихгүй залууд ухаанаа бүү алд Удмаа тэтгэхгүй эрд умдгаа бүү дэлгэ Уулаа шүтэхгүй хүнд ургаа бүү даатга Угаа мэдэхгүй эрд улсыг бүү даатга!

Үгээ цэнэхгүй залууд үтэрлэн бүү дас Үйлдлээ хянахгүй залууд үхтэлээ бүү дурла Үйлээ даахгүй залууд үйлчилж бүү ядар  Үнэнийг дээдлэхгүй залууд үнэнчээр бүү зүтгэ! Ухамсар суугаагүй залууд уургалуулж бүү хуурт Ухаан тэлээгүй залууд уурсаж бүү зүдэр Урмаар мялаахгүй залууд увдисаа бүү гарга Уйлуулж ханахгүй залууд уясч бүү хоргод!

 

Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа Сэтгэлийг гамнахуй (Охидууддаа зориулав)

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!