Home Амьдралын хэв маяг Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэн: Ухаантай хүн л уучлалт гуйдаг юм

Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэн: Ухаантай хүн л уучлалт гуйдаг юм

by Aurora

Хайрлуулах гэж хүлээлгүй хайрлаж эхлэ. Энэ хорвоо хайрлуулахыг хүлээсэн хүмүүсээр дүүрчээ. Миний хайрт хаа яваа юм бол гэж, ирээдүйд ямар нэгэн гайхалтай зүйл болно гэж хүлээнэ. Ийм мөрөөдөлд автан дундуур байдлаа мөрөөдлөөрөө нөхөн ганихран үнэт цагаа үрэгч нар маш олон.

 

Хүлээж тэсвэрээ алдсан зарим нь тавилантайгаа эвлэрч дүнсгэр царайлан амьдарсан болж цаг нөгцөөнө. Юуг ч бүү хүлээ. Юунд ч бүү найд. Авахыг хүсэгч нар нь олдож, өгөхийг хүсэгч нар нь цөөдсөнөөс л энэ бүхэн үүсчээ. Зүгээр л чи өөрөө хайрлаад эхлэ. Өгч эхлэ.

Эргэн тойронд байгаа хүмүүст, эд зүйлст, амьтдад, модод байгальд, бүгдэд нь хайраа түгээ. Тэгвэл чи хайрыг маш их хайрыг буцаан авах болно. Гэхдээ буцаан авна гэсэн бодолтойгоор хайрлаж болохгүй шүү. Таны сэтгэл дундуур байдал чинь та хайраар дутаж байгаа болохоор л тэр.

 

Чи өөрөө хайрыг түгээхгүйгээр өөрийгөө хайрлуулах гээд байгаагаас л хамаг юмс буруудаад байгаа юм. Би хангалттай хайрласан гэж бодож байгаа бол эндүүрэл. Бүр хоёр дахин илүү хайрла. Чи хайраар дутаж байгаа бол бусдыг хайрлахаа дутааснаас л болсон хэрэг. Хайрлуулах гэж хүлээлгүй хайрлаж эхлэ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэн

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!