Home » Бодлын боол нь биш хаан нь байхсан

Бодлын боол нь биш хаан нь байхсан

by Aurora

Бид биеэрээ ямар нэг үйлдэл хийхгүй гэвэл тэвчиж чадна. Мөн үгээ цэгнэж хянаж чадна. Бодлоо хянаж харин чаддаггүй. Бодохгүй гэж байгаа нь хүртэл бодол байдаг. Зөвхөн нэг зүйлийг алдахгүй бодъё гэхээр нэг мэдэхэд л өөр зүйл бодчихсон явж байдаг.

Орондоо ороод унтья гэхээр бодол таныг унтуулахгүй дарангуйлж эхлэдэг. Бодол бидний хаан бид түүний боол болчихсон байдаг. Бодол яаж орж ирээд яаж таныг дарамталж байдагийг бид анзаардаггүй. Стресс бүгд бодол байдаг. Хүмүүс бодлоос зугтаж архи уух нь элбэг тохиолддог.

Бодол үргэлжилсэн төлөвтэй байдаг. Нэг зүйлээс сэдэл аваад үргэлжлэн маш олон зүйл бодчихсон явж байдаг. Уг нь бол та өөрөө боддоггүй. Бодол өөрөө харваж орж ирдэг. Бид бодохгүй гэхээр өөрөө алга болчих юм шиг ойлгодог тийм биш. Бодол үгүй бол харин ч та жинхэнээсээ оршиж эхлэх болно. Хүссэн үедээ бодоод хүсээгүй үедээ боддоггүй болчих юмсан.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!