Home » Та бусдыг уучлах гээд чадахгүй байгаа бол энэ арга танд тус болно. Туршаад үзээрэй.

Та бусдыг уучлах гээд чадахгүй байгаа бол энэ арга танд тус болно. Туршаад үзээрэй.

by Aurora

Ид шидийн төмс. Та бусдыг уучлах гээд чадахгүй байгаа бол гомдсон хүмүүсийнхээ тоогоор биедээ төмс авч явж бай. Төмс бүхэн дээр тэр хүмүүсийнхээ нэрсийг бичээрэй. Уучлахаас нааш төмсөө биенээсээ бүү салга байнга авч яв. Унтахдаа хүртэл өвөртөлж унт.

 

Ингэхдээ нэг л дүрмийг заавал мөрд, уучлахаас нааш төмсөө яавч хаяж болохгүй. Удах тусам төмс муудаж илжрэх болно. Та уучилж илжирсэн төмснөөсөө салах уу эсвэл өмхий ханхлуулан биедээ аваад л явах уу гэдгээ тунгаан бодоод шийд.

Та төмс авч явахгүй байсан ч төмснөөс илүү зовиур болох гомдлын хүндүүрийг зүрхэндээ тээсээр байгаагаа мэдэхгүй байгаа юм биш биз. Үүнийгээ та уучилж байж л юу тээж явснаа мэднэ. Зүрх хичнээн хөнгөн амгалан болсныг тэр үед л ойлгох болно. Туршаад нэг үзээрэй.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэн

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!