Home » Талархлын хүч: Хэрэв амьдралд тань ямар нэг таатай, таагүй нөхцөл байдал үүсэх аваас нэгдүгээрт үүнийг талархалтайгаар хүлээж аваарай. Тэгээд энэ үгийг хэлээрэй

Талархлын хүч: Хэрэв амьдралд тань ямар нэг таатай, таагүй нөхцөл байдал үүсэх аваас нэгдүгээрт үүнийг талархалтайгаар хүлээж аваарай. Тэгээд энэ үгийг хэлээрэй

by Aurora

Хэрэв амьдралд тань ямар нэг таатай, таагүй нөхцөл байдал үүсэх аваас нэгдүгээрт үүнийг талархалтайгаар хүлээж аваарай. Ухаан бодолдоо эсвэл өөрт сонсогдохоор “Талархаж байна”, “Бүх зүйл Бурханы хайр нигүүлсэл билээ” хэмээн хэлээрэй. Ямар нэг гомдол мэдүүлэх зүйл байж болохгүй шүү! Ямар ч.

 

Урьд өмнөх туршлагаас харвал эдгээр үгийг хэлж давтдаг хүмүүсийн царайны илэрхийлэмж өөрчлөгдөж, илүү зөөлөрч, биеийнх нь шарх сорви эдгэж, ерөнхийдөө л тэд илүү аз жаргалтай, илүү эрүүл чийрэг болж буйг би ажигласан билээ.

Биднийг талархаж байх үед биднээр дамжин бурханлаг хайрын эрчим урсгал урсаж эхлэдэг ба Орчлон ертөнцийн зүгээс бидэнд тусламж дэмжлэг илгээгддэг. Харин бид гомдол мэдүүлээд эхлэмэгц Орчлон ертөнцийн зүгээс ирэх тусламж тасардаг.

Ингэсэн тохиолдолд асуудлыг шийдвэрлэх байдал зөвхөн таны карма буюу үйлийн үрээс шалтгаалах болдог. Тийм болохоор та, хүрээлэл, эргэн тойрныхондоо хэдий хир талархдаг, хэдий хир гомдол мэдүүлдгээ ажиглан хянаарай. Гомдол мэдүүлэхүй нь ухаан санааны зүгээс болон хуурамч би-гийн зүгээс үүсгэгддэг. Талархал нь харин зүрх сэтгэлээс үүсдэг.

 

Гэхдээ талархахын тулд бүхий л зүйлд бурханы тааллыг олж харах нь чухал. Бид энэ ертөнцөд зөвхөн ганц зорилготой буюу бурханлаг хайрын эрчимд суралцахаар ирсэн гэдгээ ойлгомогц бид бүхий л зүйлд огт өөрөөр хандаж эхлэдэг.

Ертөнцийг бид хэрхэн харна, яг тийм байдлаар хариу үйлдлийг үзүүлдэг. Энд өөр зорилго үгүй юм. Бусад бүх зорилгууд, бидний гадаад ертөнцөд хийж үйлдэж буй бүх зүйл нэгэн цагт мөхөн сүйдэх тавилантай.
Хүн бүгд бидний багш, нөхцөл байдал бүхэн бидэнд ямар нэг зүйлийг зааж сургаж байдаг … гэдгийг бид олж хармагц бидэнд өсөн хөгжих боломж үргэлж байсаар байх болно.

Гэхдээ үүнийг ойлгохын тулд бид дэлхий ертөнцийг гүн ухаанч нүдээр харах ёстой. Хямралыг шийдэх өөр шийдэл үгүй юм. Үүссэн нөхцөл байдалд бидний хэрхэн хандаж байгаа нь маш чухлаа. Хамгийн эхний хариу үйлдэл хамгийн чухал нь. ..Ийм учраас та өөрөө өөрийгөө хэрхэн хариу үйлдэл үзүүлж буйг анхаарч ажиглаж сур.

 

Гадна өнгөн дээрээ үйлдэл хийх нь амархан. Харин дотоод хариу үйлдэл нэн чухал. Бид хоёр эрчим дээр тулгуурлан амьдарч буй: бурханлаг ба хүмүүний. Дотооддоо бол бид сэтгэл зүрхний чанартай билээ. Тиймээс бид хайранд суралцах ёстой. Гадааддаа бид нөхцөл байдлыг гэтлэн давж сурах ёстой, шийдвэрлэх ямар нэг үйлийг хийж сурах ёстой.

“Яагаад надад ийм зүйл тохиолдов?” гэж асуухын оронд “Юуны тулд надад ийм нөхцөл олгогдов? Би эндээс юуг ойлгох хэрэгтэй, юуг ухамсарлах хэрэгтэй юм? Амьдралдаа юуг өөрчлөх хэрэгтэй вэ?” гэж асууж сурах хэрэгтэй. Нөхцөл байдлыг хэрхэн засах сайжруулах тал дээр бясалгах хэрэгтэй.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээсгалан тайван байж сур.

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!