Home » Хүн өөрийн үүрэх зовлон жаргалаа үүрч, зөв явах гэдэг хойшидын үр удамдаа хийх хамгийн том буян юм

Хүн өөрийн үүрэх зовлон жаргалаа үүрч, зөв явах гэдэг хойшидын үр удамдаа хийх хамгийн том буян юм

by Aurora

Эрт цагт юм гэнэ.Хоёр эмэгтэй зэрэг айлын эхнэр болж, удалгүй ээж болцгоож олон хүүхэдтэй өнөр өтгөн айлын эзэгтэй нар болжээ.Тэгээд өөрсдийн үр хүүхдийн сайн сайхны төлөө Бурхан багшид хандаж Аз жаргалын цэцэрлэгт очих зам асууж.

 

Бурхан багш тэгтэл хол орших нэг уулыг зааж тэнд Аз жаргалын цэцэрлэг бий. Гэвч тийшээ эхлээд энэ гуалин модыг өөрсдөө хүргэж чадвал араасаа хүүхдүүдээ авчирч тэнд амьдрахыг чинь зөвшөөрнө гэж л дээ. Тэд зөвшөөрч замдаа гарч гэнээ.

Явах зам хол,гуалин мод маш том бас хүнд байж.Хоёр ээж гуалингаа арай ядан чирж явжээ. Тэгэхдээ нэг ээж байсхийгээд л “Бурхан минь. Энэ гуалинг минь жаахан ч гэсэн багасгаач дээ. Би арай л их зовж байна. Үгүй бол үр хүүхдүүдээс минь надад хэн нэг нь туслаг.” гэж гуйх юм гэнэ.

Тэр болгонд нь Бурхан багш гуалинг нь багасгаж өгсөөр байгаад удалгүй гуалин нь тэврээд явсан ч болох хэмжээнд очиж л дээ. Харин нөгөө ээж нь үг дуугүй гомдолгүйгээр гуалингаа чирч явж. Гуалин чирсэн газраар тодоос тод зам гарч явжээ.

 

Эцэст нь хоёр ээж хүрэх газраа хүрчээ.Гэтэл Аз жаргалын цэцэрлэг байх уулын бэлд томоос том гүнзгий ангал байх юм гэнэ.Хоёр ээж яах учраа ололгүй хэсэг зогслоо. Харин нөгөө ээж нь үг дуугүй гомдолгүйгээр гуалингаа чирч явж. Гуалин чирсэн газраар тодоос тод зам гарч явжээ.

Эцэст нь хоёр ээж хүрэх газраа хүрчээ.Гэтэл Аз жаргалын цэцэрлэг байх уулын бэлд томоос том гүнзгий ангал байх юм гэнэ.Хоёр ээж яах учраа ололгүй хэсэг зогслоо. Гэтэл том гуалингаа чирсээр ирсэн ээжид Бурхан багш ингэж хэлжээ.”Чи төдийгөөс өдий хүртэл нэг ч зовлон тоочилгүй өөрийн үүрэх бүхнээ энэ хүртэл үүрч ирлээ.

Хүн өөрийн үүрэх зовлон жаргалаа үүрч,зөв явах гэдэг хойшидын үр удамдаа хийх хамгийн том буян юм. Чиний гаргасан зөв жимээр тэд чинь ч бас зөв явж, зөв амьдраад эцэст нь энэ Аз жаргалын цэцэрлэгт хүрч ирнэ” гэж хэлээд үүрч ирсэн гуалин модыг нь том ангал дээр тэгнүүлж тавин гарах гүүр хийж өгчээ.

 

Ээжийнхээ гуалин чирсэн мөрөөр явсаар хүүхдүүд нь ч бас Аз жаргалын цэцэрлэгт ирж чаджээ.Харин замын турш зовлон тоочин,гомдол мэдүүлж явсан ээж ангалын наана гацжээ. Хүүхдүүд нь ээжээ ололгүй төөрч будилан өөр замаар явцгааж гэнэ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!