Home » Бэлгийн харьцааг хэтрүүлж эс болном, хэтэрвээс дусал барагднам, дуслыг дуусгаж эс болном, дуусгаваас бие муужирнам, дусал нь шим хийг үүсгэж, хий нь оюун билгийг нэмэгдүүлмой

Бэлгийн харьцааг хэтрүүлж эс болном, хэтэрвээс дусал барагднам, дуслыг дуусгаж эс болном, дуусгаваас бие муужирнам, дусал нь шим хийг үүсгэж, хий нь оюун билгийг нэмэгдүүлмой

by Aurora

Дусал-аа гамнаарай. Бэлгийн харьцааг хэтрүүлбэл …Эрэгтэй хүн эмэгтэй хүнгүйгээр байж болохгүй. Эмэгтэй хүн ч эрэгтэй хүнгүйгээр амьдарч болохгүй. Эмэгтэй хүн үгүй бол сэтгэлийн хөдөлгөөн байдаггүй, сэтгэлийн хөдөлгөөн үгүй бол оюун билиг хаагдаж урт наслахад нөлөөлнө” гэж нэг анагаах ухаантан хэлсэн байдаг.

 

Гэвч бэлгийн амьдралыг өөрийн тааваар замба.раагүй хийхийг цээрлэх хэрэгтэй. “Дусал” гэдэг нь цус, шүлс, шим зэргээр бүрэлдсэн шингэн биет. Иймээс эртний хүмүүс “Дусал”-ыг хүний биеийн гурван эрдэнэ (дусал, хий, оюун билиг)ийн нэг гэж үздэг.

Бэлгийн амьдралыг багасгаж дуслыг хамгаалахгүй бол янз бүрийн өвчинд нэрвэгдэж болно. Жишээ нь хөл нуруу өвдөх, тамир тэнхээ муудах, зүрх чичрэн нойр алдах, үржлийн чадвар муудах, нэн ялангуяа залуу хүмүүс бэлгийн сулралд орох зэрэг өвчинд нэрвэгдэж болно.

Түүхэнд хаадын нөхцөл байдал маш сайн байдаг ч урт насалсан хаан бараг байдаггүй. Энэ голдуу өнгө зүсийг эрхэм болгож бэлгийн амьдралыг хэмжээгүй үйлддэгт оршино. Бэлгийн харьцааг хэтрүүлж эс болном, хэтэрвээс дусал барагднам.

Дуслыг дуусгаж эс болном, дуусгаваас бие муужирнам, дусал нь шим хийг үүсгэж, хий нь оюун билгийг нэмэгдүүлмой. Биеэ сайтар сувилж чадагчид дусал эрхэм эрдэнэ болой гэж байна шүү. Ер нь хүсэл шуналаа хэтрүүлэх нь сайн зүйлд хүргэдэггүй шүү дээ.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвал: Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!