Та орой унтахдаа ямар үйл хийдэг вэ? Хүн тайван амгалан амрахын тулд сэтгэл санаагаа тайван байлгаж, биеийг амраах ёстой ажээ.
Танд дараах хэдэн үйлийг санал болгож байна. Та өөрийн туршлагаасаа бидэнтэй хуваалцаарай.
Шүд болон нүүрээ сайн угааж цэвэрлэх
Унтахаасаа өмнө шүдээ угаах нь өглөө шүд угаахаас ч чухал байдаг ажээ. Амны хөндийд хурсан бохир зүйлсийг арилган шүдийг хамгаалан сайн унтахад үйлчилнэ. Унтахын өмнө нүүрээ цэвэрлэх нь нүүрний будгийг арилган таатай унтуулна.
Гарын хуруугаараа үсээ самна
Өглөө үдэш бүр гарын хуруугаараа үсээ самнах нь толгойн хэсгийн мэдрэлийг өдөөж, цусан судлын нэвчилтийг нэвтрүүлж, мэдрэлийн чадавхыг зохицуулж, шүүрлийн ажиллагааг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоог сайжруулах, нойр хулжихаас сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг.
10-20 минут алхах
Явганаар 10-20 минут алхах нь хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, унтсаны дараа нүүрний арьсыг сайжруулдаг. Унтахын өмнө ном үзэхгүй, юм бодохгүй бол тархины ачаалалыг багасгаж, амтат нойронд оруулдаг.
Зөгийн балтай сүү уух
Гадаадын эмчилгээний мэргэжилтнүүдийн судалгаагаар, сүүнд нойрыг ахиулдаг бодис агуулагдаж байдаг гэнэ. Унтахаасаа 1 цагийн өмнө нэг аяга зөгийн балтай сүү уух нь нойрыг сайжруулна. Зөгийн бал нь цусан дахь чихрийн хэмжээг тогтворжуулж, нойр хулжихаас сэргийлнэ.
Цонхоо онгойлгоно
Цонхоо онгойлгон эрүүл агаарыг өрөөндөө оруулна. Унтахаасаа өмнө цонхоо хаана. Ингэж хийх нь сайн унтахыг ахиулна, Унтахдаа толгойгоо бүтээн унтаж болохгүй. Энэ нь цусны эргэлтэнд муу ажээ.
Халуун усаар хөлөө угаах
Унтахын өмнө халуун усаар хөлөө угаах нь хүний биеийн цусны эргэлтийг ахиулан, шинэ хуучны солилцоог түргэтгэнэ. Өдөр бүр 40-50 хэм халуун усанд хөлөө угаах, хөлийн уландаа иллэг хийх нь маш сайн үр нөлөөтэй. Та ердөө 10-15 минут дүрэхэд хангалттай.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Asayake Japanese beauty