Home » Хүний бие, хэл, сэтгэлийн үйл хэмээх гурван хэмжээсээр бүх үйл үйлдэл нь бичигдэж, үйлийн үр болон хадгалагдаж байгаа. Хэлээрээ ярьсан сайн сайхан үг болгон сайныг дагуулдаг.

Хүний бие, хэл, сэтгэлийн үйл хэмээх гурван хэмжээсээр бүх үйл үйлдэл нь бичигдэж, үйлийн үр болон хадгалагдаж байгаа. Хэлээрээ ярьсан сайн сайхан үг болгон сайныг дагуулдаг.

by Aurora

Манба Дацан хийдийн хамба лам Д.Нацагдорж: Монголчууд бид амны билэгийг дээдэлж бодож ирсэн. Гэтэл одоо амнаасаа муу үгийг юман чинээ бодолгүй гаргадаг болж. Энэ амнаас гаргаж байгаа үг өөрт хэрхэн нөлөөлдөг вэ?

 

Хүний бие, хэл, сэтгэлийн үйл хэмээх гурван хэмжээсээр бүх үйл үйлдэл нь бичигдэж, үйлийн үр болон хадгалагдаж байгаа. Хэлээрээ ярьсан сайн сайхан үг болгон сайныг дагуулдаг. Муу үг болгон муугийн үр дагаврыг өөртөө дууддаг. Тэр ч утгаараа бурхан багш бие, хэл, сэтгэлээр хийсэн үйлээ өөрөө эдэлдэг хэмээн айлдсан.

Бидний хэлний үйлээр хийсэн үгийн хариу өнөөдөр ч сайн, муугаараа хариу нь ирж болно. Эс бөгөөс энэ яваа насны аль нэг өдөр, эсвэл хойт төрөл, үр хойчид ирэхийг үгүйсгэхгүй. Бүх хүний үйлийн үр бичигдэж байгаа. Иймийн тул сайн сайхан бүхнээ бэлэгшээн хэлж бай.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: “Who am i?” сэтгүүл Манба Дацан хийдийн хамба лам Д.Нацагдорж

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!