Home » Эх болсон зургаан зүйл хамаг амьтан амар амгалантай байх болтугай хэмээн залбиран ерөөхүйн учир

Эх болсон зургаан зүйл хамаг амьтан амар амгалантай байх болтугай хэмээн залбиран ерөөхүйн учир

by Aurora

Эхлэл төгсгөлгүй цаг хугацаа, орон зайд нэгээс нөгөө төрөлд хязгааргүй олон төрөл авч төрөхөд эх болж байгаагүй нэгээхэн ч амьтан үгүй нь магадтай. Бас хамаг амьтантай сайн, муу түмэн үйлийн үрийн холбоосоор шүтэн барилдсан байгаа нь дамжиггүй.

 

Тиймээс зургаан зүйл хамаг амьтны тусад ерөөж, залбирахад бид урьд хэзээ нэгэн цагт хэн нэгний өмнө хийсэн муу үйлийн төлөөсөө зөөлрүүлнэ, амарлиулна. Зургаан зүйл хамаг амьтны төлөө ерөөж залбирахад хэн нэгний өмнө, бас танд хэн нэгэн буруу муу үйл хийхээс сэргийлнэ, амарлиулна.

Зургаан зүйл хамаг амьтны төлөө залбирч ерөөж байвал бидний сэтгэл атгагийн хүлээснээс ангижирч, бидэнд нигүүлсэхүй, асрахуйн сэтгэл тогтож төлөвшинө.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

“Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэг

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!