Home » Юу ч болж байсан “Амьдрал сайхан байна” л гэж бай… чингэвээс Тэнгэр бурхан “Сайхан амьдрал гэж ийм байдаг юм …” хэмээн амьдралыг тань үгээр хэлэхийн аргагүй сайхан болгоно.

Юу ч болж байсан “Амьдрал сайхан байна” л гэж бай… чингэвээс Тэнгэр бурхан “Сайхан амьдрал гэж ийм байдаг юм …” хэмээн амьдралыг тань үгээр хэлэхийн аргагүй сайхан болгоно.

by Aurora

Энэ хотод би өмнө нь ирж байгаагүй. Өвгөн гуай, энхдийн хүмүүс гэж ямар улс байдаг вэ? Хариуд нь өвгөн ийн асуулаа: Чиний ирсэн тэр хотын хүмүүс ямар улс байсан юм? Хувиа хичээсэн, өөдгүй.
Тийм болоод би тэндээс явахаар шийдсэн юм л даа. Тэгсэндээ ч их баяртай байгаа.

 

Өвгөн: Энэ хотынхон ч ялгаагүй дээ. Төд удалгүй өөр нэг хүн ирээд: Би танай хотод анх удаа ирж байна. Өвгөн гуай, танай хотынхон гэж ямар улс байдаг вэ? Өвгөн хариуд нь: Хүүхээ, чиний орхиж явсан хотын хүмүүс ямар улс байсан юм?

Маш сайхан зочломтгой! Тэнд миний олон сайн нөхөд үлдсэн. Тэднийгээ би үгүйлэх л байх даа. Өвгөн: Энд чи бас тийм л хүмүүстэй таарна. Энэ явдлыг хөндлөнгөөс харж зогссон хүн өвгөн дээр дөхөж ирээд асуув. Та яагаад энэ хоёр хүний нэгэнд нь “энэ хотынхон өөдгүй”, нөгөөд нь “энэ хотынхон сайхан сэтгэлтэй” гэсэн бэ? гэж асуусанд  өвгөн: Хаа газрын хүмүүс сайнтай, муутай байдаг.

 

Зүгээр л хүн гэдэг юу харж явдаг вэ түүнийгээ л олж хардаг юм шүү дээ гэжээ. Юу ч болж байсан “Амьдрал хүнд байна” гэж бүү гомдоллож бай. Тэгж ярихыг чинь Тэнгэр бурхан сонсоод “Хүнд амьдрал гэж ямар байдгийг чамд харуулаад өгье л дөө” хэмээгээд амьдралыг чинь тэсэхийн аргагүй болгоно.

Юу ч болж байсан “Амьдрал сайхан байна” л гэж бай… чингэвээс Тэнгэр бурхан “Сайхан амьдрал гэж ийм байдаг юм шд…” гээд амьдралыг чинь үгээр хэлэхийн аргагүй сайхан болгоно.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Uka Ulziibat

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!